зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усны газар “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах уу?!

2023-12-01
0
ЖИРГЭХ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олсон. Энэ нь Эрээн толгойн хүрэн нүүрсний орд юм. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү ордыг ашиглаж эхэлсэн. Гэвч “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэсэн гомдол нутгийн иргэдээс гарсаар байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал 2021 оны наймдугаар сарын 4-нд Шадар сайд С.Амарсайханд асуулт тавьсан байдаг.

Тэрбээр асуулгадаа “Нэгдүгээрт,  “Монгол Ураниум Ресурс” ХХК Усны тухай хуулийн  28.2.1 дэх хэсэг /Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг/ 28.2.3 дахь хэсэг /Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт/, 28.2.6 дахь хэсэг /Байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний тайлан, дүгнэлт/-т заасныг тус тус бүрдүүлэн, энэ хуулийн 28.2.2 дэх хэсэгт заасан этгээдэд ус ашиглах хүсэлт гаргасан эсэх талаар, хоёрдугаарт, тус компани Усны тухай хуулийн 29.1 дэх хэсэг /Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна/-т заасны дагуу Ус ашиглах гэрээ байгуулсан эсэх талаар, гуравдугаарт, Ус ашиглах гэрээний дагуу Усны тухай хуулийн 29.2.5 дахь хэсэг /ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ/ 29.2.6 дахь хэсэг /Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ/-т заасан төлбөрийг төлж байгаа эсэх талаар тус тус мэдээллийг хянан нягталж ирүүлнэ үү” гэжээ.

Асуулгын хариуг Шадар сайд С.Амарсайхан 2021 оны наймдугаар сарын 26-нд хүргүүлсэн байна. Түүгээрээ “Нэгдүгээрт, “Монгол Ураниум Ресурс” ХХК нь усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг “Монгол Ус” ТӨҮГ-аар 2020 оны дөрөвдүгээр сард гаргуулсан байна. Хоёрдугаарт, Ус ашиглуулах дүгнэлтийг Усны газраар 2021 оны гуравдугаар сард гаргуулж, Ус ашиглах зөвшөөрөл, гэрээг Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаатай 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн байна. Гуравдугаарт, гэрээний дагуу шавхан зайлуулах усанд ногдуулсан 47 сая төгрөгийн төлбөрийг одоогоор төлөөгүй байна. Хаягдал усны дүгнэлтийг 2020, 2021 онд гаргуулаагүй байна” гэсэн хариуг өгчээ.

Өөрөөр хэлбэл, Шадар сайд хариундаа “Ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ нь бүгд хуулийн дагуу байна. Харин Хаягдал усны дүгнэлтийг гаргуулаагүй, мөн шавхан зайлуулах усанд ногдуулсан төлбөрийг төлөөгүй байна” гэсэн байгаа юм.

Энд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн яриад байгаа “Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. “Монгол Ураниум Ресурс” ХХК олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” тухайд ганц ч үг, үсэг алга.

Гэхдээ Усны газраас “Монгол Ураниум Ресурс” ХХК-д гаргаж өгсөн дүгнэлт үнэн зөв байсан уу. Гэрээ, зөвшөөрөл нь цаашид үргэлжлэх боломжтой юу гэдэг асуудал босож ирэхээр байна. 

Усны газраас дүгнэлтээ авсан “түүх”-ийг нь харвал “Монгол Ус” ТӨҮГ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт хүргүүлэх” тухай 1/185 дугаар бүхий албан бичгийн хавсралтаар “Монгол Ураниум Ресурс” ХХК хүргүүлжээ. Түүндээ “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Эрээн толголй нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол тайланд тусгасан ус ашиглалтын тооцооллыг хянаж үзээд, усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг гаргасан” гэжээ. Тэрхүү дүгнэлтэд нь “Эрээн толгой нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл нь 10 жил үргэлжилнэ. Жилд 2,000.0 мянган тн нүүрс олборлох хүчин чадалтай. Уурхайн 220 ажилтантай. Жилд 300 хоног, хоёр ээлжээр, 12 цагийн горимоор ажиллана. Нэг жилийн ус ашиглалтыг тооцоход, унд, ахуйд 9900 шоометр, зам талбайн усалгаанд 23 970 шоометр, биологийн нөхөн сэргээлтэд 738.36 шоометр, ил уурхайд орж ирэх шүүрлийн усны хэмжээ эхний жилийн хоногт 202.6 шоометр, нийтдээ хоногт 195.26 шоометр, жилд 34 608.36 шоометр ус ашиглана. Мөн унд, ахуй, биологийн нөхөн сэргээлтийн усалгаанд өөрийн эзэмшлийн хоногт 129.6 шоометрийн ундаргатай худгаас 35.46 шоометр ус хангана. Зам талбайн усалгаанд хоногт ашиглах 159.8 шоометр усыг уурхайн шүүрлийн 202.6 шоометр усыг хангахад усны ашиглах боломжит нөөц хүрэлцээтэй байна” гэжээ. “Ингэж ашиглах боломжит нөөц байна” гэж “Монгол Ус” ТӨҮГ-ын Ашиглалтын үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал дүгнэлт бичиж өгсөн байна. Дараа нь 2021 оны гуравдугаар сарын 25-нд Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга Х.Шүрэнцэцэг 05/193 дугаар бүхий албан бичгийн хавсралтаар Эрээн толгой хүрэн нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийг Ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж явуулжээ. Тэрхүү дүгнэлтэд “Нийт ажилчдын тоо 84 хүн, уурхайн үйл ажиллагаа жилийн дөрвөн улирлын турш явагдах ба хоногт 12 цагт хоёр ээлжээр, жилдээ 300 хоног ажиллана”, “2021 онд 1 260 000 шоометр хөрс хуулж, 550 000 шоометр нүүрс олборлож экспортолно”, “Ажилчдын хотхоны ундын усны уурхайн талбайгаас 30 км зайд байрлах Эрдэнэцагаан сумын төвийн ундны усны худгаас хангана. Уг худаг нь 1.6 л/сек-ийн ундаргатай. Унд, ахуйд 2021 онд хоногт 6.95 шоометр ус ашиглана”, “Цооногоос шавхагдан гарах усыг хуримтлуулах усан сангийн хэмжээ 100 000 шоомер. Энэ усан сангимйн усыг зам талбайн тоосжилт дарахад ашиглана. Уурхайн талбайд үерийн ус орохоос урьдчилан сэргийлэх хамгаалалтын суваг байгуулна” гэжээ. Мөн “Улирал бүр хоёроос доогүй удаа хаягдал усны сорьц авч, байгаль орчны итгэмлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж, хариуг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор Усны газарт ирүүлэх шаардалагатайг анхаар” хэмээсэн байна. Түүнчлэн “Үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээнд, үүнд унд ахунй усанд 3 780  шоометр, уурхай ажиллах хугацаанд зам, талбайн тосжилт дарахад ашиглах ус 7 200  шоометр, уурхайгаас шавхан зайлуулах шүүрлийн усны хэмжээ 60 780 шоометр болно”, “Унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар жилд ашиглах 9 780 шоометр усыг төлбөрөөс чөлөөлнө”, “Уурхайн ухлагаас шавхан үайлуулах 60 780 шоометр шүүрлийн усны төлбөрийг итгэлцүүрээр тооцож, 47 2226 060 төгрөгөөр бодно” гэжээ.

Ингээд хоёр жилийн дараа эргэж харахад тус компани хууль тогтоомж хийгээд гэрээ, дүгнэлтээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй явж ирсэн байх юм.

Тухайлбал, дээрх 47 сая гаруй төгрөгийн төлбөрийг лав 2021 оны намар гэхэд төлөөгүй байв. Бас хаягдал усны дүгнэлт гаргуулалгүй явж иржээ. Энэ талаар Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас 2021 оны наймдугаар сарын 20-нд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн Х/709 тоот албан бичигт “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2021 оны хаягдал усны дүгнэлт гаргуулах тухай хүсэлт ирүүлээгүй” гэсэн байдаг.

Цааш нь хөөвөл, Усны газраар 2020-2023 онд хаягдал усны дүгнэлт гаргуулсан 151 компани байна. Тэнд “Монгол Ураниум Ресурс” буюу “Эрээн толгой” ХХК алга. Харин 2022 онд Ус ашиглуулах дүгнэлт гаргуулжээ. Ингэхдээ 85 521 шоометр усны төлбөрт 66 449 817 төгрөг төлөхөөр бичигджээ. Товчхондоо, нутгийн иргэд “Таван голын эх ундарга болохоо болилоо” гээд байхад төрийн зүгээс “Бүх дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ хуулийн дагуу байна” гээд байдаг. Гэтэл тэрхүү хуулийн дагуу авсан “эрх”-ийнхээ үүргийг биелүүлээгүй жишээ ингээд гарч ирж байна. Тиймээс Усны газрын дарга З.Батбаяр энэ асуудалд анхаарал хандуулж, “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах бололтой. Учир нь түүний эрхэлсэн албан тушаалын хүрээнд зөвхөн Улаанбаатар хот орчмын усны асуудал бус Монгол Улсынх тэр чигтээ багтдаг билээ.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.46)
    Уран олборлож дараа нь уух усгүй болно
    2023 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 47 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 48 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 38 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК