БАРИМТ 1
Netflix удахгүй болох "Physical-Asia" шоугаа эхлүүлжээ. Өмнөд Солонгост болох уг шоугаар Азийн соёлын хэв маягийг шингээсэн жинхэнэ дэлхийн хэмжээний тоглолтыг толилуулах гэж байна.
БАРИМТ 2
Грекийн Пантеон-оос сэдэвлэсэн уг цувралд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонези, Австрали зэрэг найман орны элит тамирчид оролцож байгаа.
БАРИМТ 3
Өмнөд Солонгосын уламжлалт хөгжмийн зэмсгийн нүргээн хийгээд уламжлалт шинжийг илэрхийлэх тэмцээн уралдаануудаар баялаг уг шоун нь үүнийг зөвхөн тэмцээн биш, харин соёлын үзүүлбэрийн тулааны талбар гэж харуулж байгаа билээ.
БАРИМТ 4
Шоуны продюсероор Жан Хоги ажиллаж байна.
БАРИМТ 5
Тэрбээр шоуны талаар"Бидний зорилго бол Солонгос, Азийн олон янзын түүх, соёлыг уялдуулах явдал байсан. Бид Кёнбокгун ордны Гүнжонжон танхимыг талбар болгон сонгосон бөгөөд энэ нь нэгэн цагт гадаадын элч нарыг угтан авч байсан газар юм. Бид мөн Солонгосын уран сайхныг дэлхийтэй хуваалцахыг хүссэн" гэжээ.
БАРИМТ 6
Улс орон бүрээс шилдэг тамирчин, спортын онцлох дүр төрх бүхий хүмүүсийг уг шоунд сонгон авсан.
БАРИМТ 7
Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байгаа.
БАРИМТ 8
Солонгос: UFC-ийн тулаанч Dong-hyun “Stun Gun”, Олимпын алтан медальт Юн Сон Бин, алдарт ssireum аварга Ким Мин-жэ, болон Амотти, Жан Юн Сил, Чой Сын Ён нартай хүчирхэг тамирчид багтжээ.
БАРИМТ 9
Япончуудаас онцлох оролцогч гэвэл Азийн хамгийн олон медальт ММА тулаанчдын нэг Юшин Оками.
БАРИМТ 10
Австралиас UFC-ийн дунд жингийн аварга асан Роберт "The Reaper" Виттакер.
БАРИМТ 11
Филиппинээс Боксын бэлгэ тэмдэг Мэнни Пакьяо, түүхэн дэх цорын ганц найман дивизионы дэлхийн аварга.
БАРИМТ 12
Тайландаас Муай тай боксын дэлхийн аварга Супербон.
БАРИМТ 13
Уг шоунд манай улсаас онцлогдсон оролцогч бол Үндэсний бөхийн Улсын арслан Баярсайханы Орхонбаяр.
БАРИМТ 14
Туркаас Тосон бөхийн дөрвөн удаагийн аварга Режеп Кара.
БАРИМТ 15
Түүнчлэн тэднээс гадгна жүдо бөх, кроссфит, цирк, волейбол, муай тай, турк тосон бөхийн медальтнууд болон аваргууд уг шоунд хүч нэмж байна. Уг шоугаар дэлхийн бие бялдрын уламжлалыг урьд өмнө хэзээ ч байгаагүй өөр түвшинд харуулахыг зорьж буй ажээ.
БАРИМТ 16
Уг шоуны эхний анги 10 дугаар сарын 28-нд зөвхөн NETFLIX флатформ дээр цацагдана. Одоогоор зураг авалт нь үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл (3)