Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Шинэ оноо этгээд, өвөрмөцөөр угтдаг 24 улс

2023-12-12
0
ЖИРГЭХ

Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр бол яах аргагүй шинэ жил. Энэхүү баярыг улс үндэстэн бүр өөр өөрийн уламжлалаар тэмдэглэдэг. Тэгвэл хамгийн этгээд маягаар өвөрмөц шинэ оноо угтдаг 24 улсын уламжлалтай танилцъя.


1. Еврейчүүд бясалгал хийдэг: Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг бөгөөд аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоног шүүн тунгаах, “Иом Кипур “ буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой.

The History of New Year's Eve | How NYE Celebrations Started


2.Хятадын шинэ жилийг галын наадамгүйгээр төөсөлөхийн аргагүй. Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг.

Chinese New Year: What is it and how is it celebrated? - BBC News


3.Казахын нарны баярын уламжлал: Адай овог аймгийнхнаас бусад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд Науриз хэмээн нэрийддэг. Хамгийн энгийн зүйл өөрийгөө танилцуулахаас эхэлдэг.

Nauryz Holiday in Kazakhstan

 


4.Англид захиа бичдэг: Кристмасын өмнөх өдөр буюу 12-р сарын 24-нд англичууд баяраа тэмдэглэж эхэлдэг юм. Энэ өдөр сүмд очдог. Кристмасын үед эрхэмлэдэг өнгө нь улаан, ногоон юм.Англи улсад шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшэндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

New Year's Eve in the United Kingdom


5.Францын хэрчим мод: Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

New Year's Day in France in 2023 | Office Holidays


6.Өмнөд Африкийн ургацийн баяр: Өмнөд Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

New Year's traditions


7.Шотландын аз жаргал: Шотландад шинэ, хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлогдог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

What is Hogmanay? How is New Year's Eve celebrated in Scotland? |  Express.co.uk


8.Унгарын уламжлал: Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

New Year's Eve superstitions in Hungary – PART 1


9.Энэтхэгт шинэ оны нар мандахад тэмдэглэдэг: Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

The Different Ways To Celebrate The Indian New Year,New Year Celebration in  India


10.Японд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ : Япончууд шинэ оныг шёо гацү гэдэг. Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

Japanese New Year's traditions


11.Швейцарь Австралийн багт наадам: Швейцарь Австрид шинэ жилээр багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрийн тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр 313 онд устгасан тухай үгүүлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж хариугаа авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. Үүнээс хойш шинэ жилийг угтан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Pin on All of the Lights


13.Германд 12 сонгины үндсээр давс хийдэг: Германд шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

10 German traditions on New Year's Eve – DW – 12/05/2016


14.Нидерландчууд жигнэмэг иддэг: Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
 

New Year's Eve fireworks in the Netherlands: which city is doing what? –  DutchReview


15.ГВИНЕЙД бол заан бэлгэддэг: Гвинейд шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг.

Papua New Guinea - Country Profile - Nations Online Project


16.БРАЗИЛЬД СҮҮГЭЭР МЯЛААДАГ: Бразильд шинэ жилээр ойд ургадаг модны сүүгээр мялаахыг эрхэмлэдэг. Тус модноос нэг удаа 2-4л сүү гардаг байна. Шинэ жилийн өмнө тус модны сүүг ууж жирийн байдлаар тэмдэглэнэ.

Rio de Janeiro: Why is New Year's Eve at Copacabana so famous? - Travel  Tomorrow


17.МЕКСИК, ИСПАНИ, КУБИД УСАН ҮЗЭМ ИДДЭГ : Мексик, Испани, Кубид шинэ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.
 

New Year's Eve in Mexico 2022-2023 - Dates


18.Болгарт гэрлээ унтрааж нэгнээ үнсдэг: Шинэ жил болохын өмнө хүн бүр багц мод бэлтгэж, хүүхдүүд шинэ жилийн эхний өдрүүдэд төрөл садан, найз нараа гижигдэж баяр хүргэдэг. Энэ нь шинэ он бол баяр баясгалангаар дүүрэн байг гэсэн бэлгэдэл юм. Мөн 12-р сарын 31-ний шөнө бүх гэрлийг гурван минут унтрааж, хүн бүр өөрийнхөө дуртай хүмүүсээ үнсэж баяр хүргэдэг. Үүнийгээ тэд хамаг нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн үе гэцгээдэг аж. Түүнчлэн шинэ жилийн баяраа тэмдэглэхээр ширээний ард сууцгааж байхдаа хэн нэгнээ найтаавал тэр хүнийг "Бидэнд аз жаргал авчирлаа" гэж үздэг бөгөөд тэр найтаасан "азтай" хүнд ирэх оны хавар хамгийн түрүү гарсан төл малаа өгөхөөр амладаг гэнэ.

New Year in Bulgaria. New Year holiday offers for hotels of Bulgarian  mountain and ski resorts.


19.Испаничууд шинэ жилийн ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн  шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг. Хоолоо "Херес" нэртэй дарсаар үе үе даруулдаг.

The Spanish town celebrating New Year's Eve in August - BBC Travel


20.Италид хуучин тавилгаа цонхоороо шиддэг: Италичууд шинэ жилээр шинэ хувцсаа өмсөн гоёж наргиж цэнгэж өнгөрөөдөг бөгөөд тэд цагийн зүү 24-ийг заахад хуучин муу эвдэрч хэмхэрсэн ширээ сандал зэрэг эд хогшлоо тагт цонхоороо гаргаж хаядаг байна. Энэ нь шинэ онд сайн сайхан байхын бэлгэдэл гэнэ. Тэр шөнө гэрээс гарч явахыг хориглодог. Ялангуяа шөнө дундын үеэр гудамжаар явах бүр ч аюултай. Учир нь хүмүүсийн цонхоороо шидсэн зүйлд оногдох аюултай.

New Year's Eve 2023 in Rome: a quick guide - Wanted in Rome


21. Финландууд саримсыг зөгийн балтай хольж иддэг : Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу? гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

New Year In Finland: 10 Best Ways To Welcome The Year 2022


22.БНСУ-д тосгоныхон шинэ жилийн баяраар гудамж талбайд цугларч, өргөн зугаалга хийдэг. Энэ үеэр охид бүсгүйчvvд өндөрт харайж хvчээ сорьдог байна.

How does South Korea celebrate the Lunar New Year "Seollal"? - Daily News  Egypt


23.Вьетнамууд шинэ жилийн баярыг "тэт" хэмээн нэрлэдэг бөгөөд нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 19-ний хооронд тэмдэглэнэ. Тэд айл бүрт бурхан байдаг гэж үздэгээс гадна шинэ жилийн үеэр тэнгэрт гарч, гэр бүлийн гишүүд өнгөрсөн үед ямар байсныг ярьцгаадаг гэж үздэг байна. Мөн бурхан мөрөг загасны нуруун дээр сэлдэг гэдэгт итгэдэг. Шинэ оны босгон дээр хүмүүс захаас амьд мөрөг загас худалдаж аваад гол, цөөрмийн усанд тавьдаг аж. Үүнээс гадна шинэ он гараад гэрт нь орж ирсэн анхны хүн аз жаргал, эд баялгийг урин дуудах юм уу азгvй явдал дагуулдаг гэж үздэг байна.

Tết, Lunar New Years Celebrations; Vietnam, Cambodia


24.Румынууд шинэ жилийн бялуундаа зоосон мөнгө, жаазан эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, халуун чинжүү хийх зэргээр бяцхан сюрприз бэлтгэдэг. Бөгж таарсан хүнд шинэ он аз жаргал авчирдаг гэж үздэг ажээ.

New Year Traditions in Romania: Fictional Characters and Animal Dances

Л.Сайнаа

image

Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр бол яахын аргагүй шинэ жил. Энэхүү баярыг улс үндэстэн бүр өөр өөрийн уламжлалаар тэмдэглэдэг. Тэгвэл хамгийн этгээд маягаар өвөрмөц шинэ оноо угтдаг 24 улсын уламжлалтай танилцъя.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 36 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 43 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    6 цаг 47 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    6 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    7 цаг 2 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    7 цаг 40 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    18 цаг 24 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК