зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Номын тэмдэглэл: Хаяад явж байгаа эр нөхрийнхөө араас сүү өргөн зогсоо тэр сэтгэл

2024-9-24
0
ЖИРГЭХ

Энэ номыг Улаанбаатраас Москва орох замд онгоцонд уншиж дуусгачихаад уйлах газар олддоггүй нулимсаа тэвчин явсаар онгоцны нойлд орж баахан уйлчихаад бүлцийсэн нүдээ арчин гарч ирээд суудалдаа суугаад гүн бодолд дарагдаж билээ. Яагаад ч юм өөрөө эмэгтэй болохоор ч тэгсэн юмуу юу нь тийм хүнд туссан юм мэдэхгүй ямар ч байсан зөндөө бодолд дарагдсан. Хөдөө нутгийн сайхан, бидний нүүдэлчин соёл, аж төрөх ёсыг эмэгтэй хүний тэсвэр тэвчээр эцсээ хүртэл бөхдөггүй итгэлийн гал, цөхрөл гуниг, уй гашуутай нь хамт жирийн нэг малчин гэр бүлийн салалтаар дамжуулан харуулсан сайхан зохиол.

Номны тухай:

Дэжид бүсгүйн эр нөхөр болох Дамба Тогоохүү хэмээх нэгэн бүсгүйн гэрээр орж гарсаар түүнд сэтгэлтэй болж хоёр эмэгтэйн голд шаналан явсаар нилээн уджээ. Дэжид энэ явдлыг олон хүний амнаас сонссон ч дотроо үгүй байлгүй дээ гэсэн бяцхан найдварыг тээсээр ирсэн. Нэг удаа ах нь түүнийг загнан энэ явдал арай хэтэрч байгаа тухай сануулсан ч эцсийн итгэлээ тээн эр нөхрөөсөө өөрөөс нь сонсохоор шийдэн хүлээнэ. Дамба алдсан морио хайхаар явсан нь ч морь өөрөө ирсний хэд хоногийн дараа бага зэргийн айдастай гэртээ ирэн сууж байтал Дэжид хоёр тийшээ болох тухай ам нээгээд араас нь тийм зүйл болохгүй гэсэн итгэлээ гээлгүй бодсоор байсан авч аль хэдийн шийдсэн Дамба "би юу ч авахгүй" гэснээр түүний явдал батлагдан салцгаадаг. Хэдийгээр нэгэнт бүх зүйл илчлэгдэн хоёр тийш болсон ч Дэжид амттай шимттэйгээ нөхөртөө тавьсаар Дамба Дэжид хүү хоёртоо санаа зовсоор байдаг.

Айхтар хэрүүл маргаан болж уйлж дуулж салалгүй энгийн нэг яриа өрнүүлж салсныхаа дараа ч Дамба тэр хоёрыгоо эргэж байгаа нь монгол хүний уужуу сэтгэл ухаан гэлтэй. Дэжид Дамбаас салсныхаа дараа хэвлийдээ ахин нэг хүүхэд тээж буйгаа мэдэн тэнгэр түүний дээрээс нураад ирэх шиг болсон ч бүсгүй хүний совингоор түүнийгээ эргээд ирнээ гэсэн итгэл зүрхэндээ сэтгэлдээ мөнхөд тээн өөртөө анхаарал тавьж хүсэн хүлээсээр байдаг. Өөрийн арчаагүй байдал өөртөө анхааралгүй нөхөртөө халамжгүй байсаар нөхрөө алдсан гэх харууслыг дотроо тээн өөрийгөө буруутгаж дахин амьдрах хүчийг олж авдаг. Хүүтэйгээ атарт гарч хүйтэнд даарч явсан ч Дамбыг буцаад гэр бүлдээ ирнэ гэж бодсон бодлоо гээлгүй морьтой хүний бараа харуут Дамбыг гэж бодон биш байвал гуниглан шанална.
Тэр хооронд Дамба Тогоохүүгийнд байж суухаа олж ядан заримдаа эхнэр хүүхдээ бодон буцаад очихыг хүсэвч энэ бодлыг нь Тогоохүү мэдчихвий гэсэндээ айж мөн Тогоохүүг өрөвдөн басхүү түүний эелдэг наалинхай аашинд уягдан байсаар өдий төдий хононо.

Эцэст нь Дамбын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүрэл гөрөөсийг Дэжид хүүтэйгээ Тогоохүүгийнд аваачин өгч "нэгэнт бидний явдал ийм болсон хойно бид нэг нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах нь дээр..." хэмээн хэлж хоорондын харилцаагаа цэгцэлснээр дуусдаг. 

      Уг нь Дэжид Дамба хоёр хоорондоо сайн ярилцсан бол Дамба ч гэртээ харих гэж хэд хэдэн удаа оролдон Дэжид ч түүнийг нүдээ ширгэтэл хүлээсний хэрэг гарах байсан бизээ.
Энэ зохиолын гол хоёр дүрийг хоёуланг нь өрөвдөн хэнд нь ч бурууг өгч чадахгүй байсаар дуусгав. Дэжид бүсгүй эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг гарган эр нөхрөө хүнд булаалгах 
хоёр хүүхэдтэй бэлэвсэрч хоцрохын зовлонг амсан харин Дамба хоёр бүсгүйн голд алийг нь ч гомдоохгүйн хичээн өөр бүсгүйн халамж хайранд уярсандаа гэмшин эхнэр хүүхдээ сэтгэлдээ бодон тэр бодлоо Тогоохүүгээс нуун амьдарсаар байх ажээ. 
Хаяад явж байгаа эр нөхрийнхөө араас сүү өргөн зогсох нь зөвхөн Монгол эмэгтэйн агуу тэсвэр тэвчээр бизээ.

...Ай цахилж яваа гөрөөс чи тэрний дүр юмуу?
Араас нь гүйгээд гүйцэгдээгүй хүний хань юмуу?
Хэвлий дэх үрээ тээн хүүгээ хөтөлсөөр хоцорсон бүсгүйн заяа ийм юмуу?
Амьдрал гэдэг угаас ийм хатуу зүйл юмуу?...

"...Хорвоо түүнээр хатуу тоглож
Ханилсан нөхрөө өөр нэгэнд алджээ
Буцаад ирнэдээ гэж харуулдсан ч
Буурин дээрээ хүүтэйгээ л хоцорсон юм...
Ааваа нэхэн бэтгэрэх үрдээ
Эцгийнх нь барааг л харуулах гэж
Булаан одсон тэр бүсгүйн гэрт
Буйлаа хазан орсон юм...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.126.90.234)
    Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаярын "ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС" хэмээх алдартай зохиол байна. 1980-аад оны дундуур бичигдсэн зохиол. Үүгээрээ зохиолч маань Төрийн шагнал хүртэж байв. Хожим урансайхны кино хийгдсэн байсан.
    2024 оны 09 сарын 29 | Хариулах
  • а (103.242.47.226)
    DR. ADITYA (197.211.61.51) Иймэрхүү зарын юмнуудыг устгаачээ
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
  • зочин (122.201.31.65)
    ямар нэртэй зохиол юм бол
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
    • Цахилж яваа гөрөөс. Зохиолоор нь кино ч бичсэн байх
      2024 оны 09 сарын 28
  • Зочин (202.55.188.42)
    Хэзээ өгөх юм бэ тодорхой хэлээё
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
  • Буриад зон (122.201.31.240)
    10 хар нүглийн нэг нь
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.61.51)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
    2024 оны 09 сарын 27 | Хариулах

  • Зочин (66.181.183.245)
    Төрийн соёрхолт,ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн аав ээжийн амьдрал байна даа
    2024 оны 09 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаярын "ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС" хэмээх алдартай зохиол байна. 1980-аад оны дундуур бичигдсэн зохиол. Үүгээрээ зохиолч маань Төрийн шагнал хүртэж байв. Хожим урансайхны кино хийгдсэн байсан.
      2024 оны 09 сарын 27
    • Сонирхолтой
      Зохиолч нь Д. Батбаяр гэж бна. Найзуудуу
      2024 оны 09 сарын 27
  • Зочин (66.181.181.40)
    Хүний зохиолыг дахин бичмээр аядсан ч юм шиг.
    2024 оны 09 сарын 25 | Хариулах
  • Иргэн (103.57.95.179)
    "Цахилж яваа гөрөөс" киноны зохиол байна. Кино энд бичсэн шүлгийн дуутай.
    2024 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    18 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    25 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    1 цаг 38 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    1 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 59 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    2 цаг 8 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    2 цаг 13 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 цаг 48 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    2 цаг 49 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 2 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    3 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    3 цаг 7 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    3 цаг 11 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 19 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    18 цаг 31 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    18 цаг 55 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    18 цаг 57 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    19 цаг 10 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    19 цаг 30 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК