зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

E-Mongolia дөрвөн жилийн хугацаанд иргэдээс 1.1 их наядыг хэмнээд байна

2024-10-02
0
ЖИРГЭХ

 

Монгол улсын Засгийн газраас 2019 онд E-Mongolia төслийг санаачлан хэрэгжүүлж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор иргэдийн хамгийн их авдаг 23 байгууллагын 181 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлсэн системийг танилцуулж байсан бол 4 жилийн хугацаанд 86 байгууллагын 1252 үйлчилгээг цахимаар авах боломжтой болж өргөжөөд байна.

E-Mongolia төсөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жил бүр иргэдэд шинэчилсэн хувилбаруудаа танилцуулдаг. Энэ оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 хувилбараа танилцуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд бид бүхний нэвтрүүлсэн онцлох үйлчилгээг дурдвал.

  • Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • Бизнес салбарын үйлчилгээг цогцлоосон E-Business системийг нээж хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн тусгай зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
  • Оюутан залуусыг дэмжих ажлын хүрээнд оюутан танд цэс болон оюутны цахим картыг цахимаар авах боломжийг бий болгож залууст зориулсан үйлчилгээг санал болгодог болсон.
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр E-Kids цэсийг нэмснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганцхан товчлуур ашиглан ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх, цахим гадуурхал, гэмт хэргийн шинжтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн ерөнхий газарт зургийн хамт мэдээлэл шууд илгээх боломжийг бий болгосон.
  • Иргэдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр үер усны мэдэгдэл, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо.

E-Mongolia системийг хэрэглэж буй хүн бүхний хэрэглээний онцлогт зориулан олон улсын WCAG стандартыг бүрэн нэвтрүүлсэн эхний систем боллоо. Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу өнгөний код, аудио хувилбартай болсон. Мөн иргэдэд ашиглахад хялбар, зардалгүй болгох зорилгоор Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр дата үнэ төлбөргүй болсон нь илүү хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов. Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож, юун түрүүнд төрийн үйлчилгээний цахим системүүдийг өөрчлөн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 1.0 хувилбар дээр 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бол өдгөө төрийн 86 байгууллагын 1252 үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм.

НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн 193 орноос 2018, 2020 онд 92-р байрт, 2022 онд 74 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бол 2024 оны байдлаар 28 байраар урагшилж 46 дугаар байрт ороход E-Mongolia систем багагүй хувь нэмэр орууллаа. 

Бид 4 жилийн хугацаанд 1,935,720 хэрэглэгчдэд 57 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж Цахим ур чадварын газраас 848 удаагийн давтамжтай, 1843 цагийн цахим ур чадварын сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргийн нийт 67750 иргэд, төрийн албан хаагчдыг хамруулжээ.

Цаашид E-Mongolia системд иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түлхүү хэрэглэгдэх, зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлэхээс гадна зорилтот бүлгийн хүмүүс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглуулж сургах, цахим ур чадвар олгох, E-Mongolia системийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллах юм. 

Дөрвөн жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан цахим хөгжлийг түүчээлэгч иргэд та бүхэндээ баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    11 цаг 10 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    11 цаг 34 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    11 цаг 36 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 48 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    12 цаг 8 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    12 цаг 14 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    12 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    13 цаг 40 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    14 цаг 28 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    15 цаг 6 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    15 цаг 18 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    15 цаг 27 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    16 цаг 6 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    16 цаг 9 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 28 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    16 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    17 цаг 4 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    17 цаг 6 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    17 цаг 25 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    17 цаг 36 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК