зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 20 гишүүн яагаад ес болсныг өөрсдөөс нь асуу

2011-10-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах талаар тавьсан та бүхний саналыг Үндсэн хууль зөрчсөн гээд байнгын хороод хэлэлцсэнгүй. Үүнийг та юу гэж ойлгож байгаа вэ?

-Үндсэн хууль зөрчинө гэж байхгүй. Бид УИХ-ын тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу л асуудлыг тавьж байгаа. Тавьсан асуудлыг хэлэлцэх нь Их хурлын бүрэн эрхэд хамаарна. Зарим нэгэн сайд "УИХ-ын гишүүд хууль зөрчсөн" гэж байна лээ. Захиргаагүй, захиргаагүй гэхэд Засгийн газрын гишүүд арай ч ингэж болохгүй. Үндсэн хуулийн 25.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар заалтаар бид асуудлаа тов тодорхой тавьсан. Өмнө нь Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор зургаан удаа асуудал тавьж байсан юм билээ. Харин Ерөнхий сайдыг огцруулах тухайд бол анхных нь. Үндсэн хуульд "Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ" гэж заасан байгаа. Харин Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4-т "УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах асуудал тавьбал их хурал хэлэлцэнэ" гэсэн заалт бий гэж тэд тайлбарлаж байсан. Гэхдээ бид Засгийн газрыг биш ерөнхий сайдыг огцруулах тухай тавьсан. Энд том ялгаа бий.

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр маргаан гарсан. Энэ байдлаараа хэлэлцэхгүй гэвэл яах вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд байгаагүй учраас мэдэхгүй байна. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг Үндсэн хуулийн цэц л шийднэ. Бид УИХ-ын гишүүнийхээ хувьд, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу асуудал тавьсан. Ер нь энэ асуудал бол УИХ өөрийн баталсан 57 дугаар тогтоолыг Засгийн газраас хэрэгжүүлэхийг шаардсанаас л үүдсэн. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, үүрэгтэй. Монгол Улсын Их хурлын баталсан 57 дугаар тогтоолд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж гэрээг байгуулна гэж заасан байтал хөрөнгө оруулалтын гэрээнд нийцүүлж хууль тогтоомжийг өөрчилсөн. Усны тухай, замын тухай, татвартай холбоотой хууль тогтоомж гээд олон хуулийг хөрөнгө оруулалтын гэрээнд нийцүүлж өөрчилсөн. Энэ дотроо хамгийн ноцтой нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг зогсоогоод түүнийг орлох хуулийн төслийг яаралтай оруулж ир гэж УИХ даалгаад байхад зориуд саатуулж, цаг хугацаа алдаж удаашруулсан. Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өсөн нэмэгдэх Рояалтийн татварыг авах асуудлыг хамааруулахгүй болгох цаг хугацааны болон хуулийн хийдлийг зориудаар бий болгосон. Энэ бүхэн тодорхой асуудлууд.

Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа, ажлаа хийхгүй байгааг зөвхөн УИХ-ын хэдэн гишүүн бид л яриад байгаа юм биш. Салбартаа олон жил ажилласан, туршлагатай мэргэшсэн хүмүүс ч үүнийг хэлж байгаа. УИХ-ын дэргэдэх судалгаа шинжилгээний төв хүртэл "Хөрөнгө оруулалтын гэрээ бол зээлийн гэрээ болсон байна, Монголын талд ашиггүй байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа.

Энэ бүх нөхцөл байдлуудтай уялдуулаад бид асуудал тавьсан. Гэтэл асуудал хөндөж байгаа УИХ-ын гишүүд биднийг улс төрийн тодорхой захиалгатайгаар газар доогуур ортол муулж байгаа. "Зөвхөн улс төр хийж байна", "Сонгууль ойртож байгаа учраас энэ асуудлыг тавьж байна", "Хятадын талд худалдах гээд байна" гэх зэргээр сүүлдээ бүр зориудаар нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх, будлиантуулах бодлого явуулж байна. Бидэнд ямар нэг далд санаа байхгүй. Зөвхөн үндэсний эрх ашиг л бидний урд байгаа. Бид гэдэг зөвхөн хэдэн гишүүд биш, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, энэ салбарыг авч яваа бүх хүний хамтын зүтгэлийн хүч юм. Гэхдээ энэ тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч байна. Цаашдаа ч бид байр суурь дээрээ тууштай зогсоно. УИХ-ын дарга ДДэмбэрэл ч хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлтийн үеэр бид зөв асуудал тавьж байгааг зарчмын хувьд дэмжиж буйгаа мэдэгдсэн.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналаас болж та бүхэнд ямар нэг дарамт шахалт ирж байна уу?

-Бид нэгэнт УИХ-д иргэдийнхээ саналыг авч сонгогдсон хүмүүс. УИХ-ын гишүүн зөвхөн нийт иргэд, улсынхаа эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Энэ үүргийнхээ дагуу л бид ажиллаж байгаа.

-МАН-ын дарга С.Батболд "Тойргийг чинь авна" гэж айлгасан гэх юм. Үнэн юм уу. Бас таныг "Тойргоо авбал авна биз. Харин Дархан аварга цолыг минь авч чадахгүй шүү" гэсэн тухай яриа дуулдаад байна?

-Шударга үнэний төлөө би хэнд ч тэгж хэлнэ. Гэхдээ одоохондоо үүнээс цааш яримааргүй байна.

-Анх асуудлыг ярьж байхдаа 20 гишүүн байсан. Гэтэл огцруулах бичигт есөн гишүүн гарын үсэг зурсан. Бусад 11 гишүүн яагаад зураагүй юм бол. Намаас дарамталсан гэдэг үнэн юм биш үү?

-Би яаж мэдэх вэ. Гишүүдээс өөрсдөөс нь л асуу. Бид ес бол анхнаасаа зүтгэж байгаа хүмүүс.

Б.Эрхэс

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    6 цаг 23 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    10 цаг 40 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    10 цаг 51 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    11 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    11 цаг 53 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Өчигдөр 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК