УИХ-ын гишүүн Х.Баттулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирэхгүй байгаа асуудлаар тодруулахад, "Ирцийн асуудлаас болж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг эгүүлэн татах боломжгүй. Дараагийн сонгуулиар сонгохгүй байх л гарц байгаа. Хуулинд тодорхой заалтууд байхаас ирцтэй холбоотой заалт байхгүй" гэдгийг УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа хэллээ.
Сэтгэгдэл (1)