Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1723 бүртгэгдснээс 275 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 263 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 байна. Одоогийн байдлаар хавьтал болсон нийт 11819 тохиолдол бүртгэгджээ.өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.