БАРИМТ 1
Тэрбээр 1976 оны гуравдугаар сарын 11-нд Зөвлөлт Казахстаны Алма-Ата хотод төрсөн.
БАРИМТ 2
1998 онд Аль-Фарабигийн нэрэмжит Казах Улсын Үндэсний их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа Казахстаны ГХЯ-ны Төрийн ёслолын газрын туслах атташегаар ажилд оржээ.
БАРИМТ 3
1999 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсаас Малайз дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан.
БАРИМТ 4
2003 онд Казахстаны ГХЯ-ны Ази, Африкийн газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон. Тухайлбал тэрбээр 1998-2007 онд Казахстаны Гадаад хэргийн яаманд олон албан тушаал хашиж байсан аж.
БАРИМТ 5
2014-2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын төвийн дэд даргаар ажиллаж байжээ.
БАРИМТ 6
Дараа нь тэрбээр Казахстанаас Бүгд Найрамдах Финлянд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 2016-2019 онд Эстони улсад Элчин сайдаар нэгэн зэрэг ажиллаж байсан.
БАРИМТ 7
Мурат Нуртилеу 2023 оны 4-р сарын 3-наас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Сайдаар томилогдохоосоо өмнө буюу 2022-2023 онд Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.
БАРИМТ 8
Тэрбээр казах, орос, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 9
Мурат Нуртлеу эхнэр, дөрвөн хүүхэдийн хамт амьдардаг.
БАРИМТ 10
Түүний энэхүү айлчлал нь Казахстан Улсын Шадар сайдын түвшинд анх удаа, Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 19 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.
Сэтгэгдэл (2)