ЭШЛЭЛ 1
Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо маргааш нь хамгийн түрүүнд Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай яам дээр очин танилцаж, тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Үүний хэрэгжилтийг шалгаж явна.
ЭШЛЭЛ 2
ДЦС-уудын аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт мэдээллийн системийг суурилуулах асуудлыг судалж, арга хэмжээний саналыг есдүгээр сарын 25-ны дотор ЗГ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгосон. Эрчим хүчний газарт цахилгааны богино холболт зэрэг эрсдэл үүсээд байж болохгүй шүү дээ. Хэдийгээр техникийн шалтгаан гэж үзэж байгаа боловч цаад талдаа хүний мэргжлийн ур чадвар, хариуцлагатай холбоотой.
ЭШЛЭЛ 3
Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудыг дэмжих, хэрэгжүүлэх Үндэстний мэргжилтэй боловсон хүчин, цахилгааны инженерүүдийг бэлтгэх, чадавхыг сайжруулж мэргэжил дээшлүүлэх асуудлыг Боловсролын яамтай хамтран зохион байгуулж, наймдугаар сарын 30-ны дотор саналаа танилцуулахыг даалгасан.
ЭШЛЭЛ 4
Дулааны үйлдвэрлэлийн дутагдлыг нөхөх техникийн шийдлийг гаргаж, зохих арга хэмжээг хэрэгжүүлж, осолд өртсөн барилга байгууламжийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа юм байна.
ЭШЛЭЛ 5
Говь-Алтай аймгийн Есөнбулаг дахь Дэд станцын 10 мВт-ын хүчин чадалтай баттерей хуримтлуурын станцыг наймдугаар сарын 20-ны дотор ашиглалтад оруулахыг чиглэл болгож байна.
ЭШЛЭЛ 6
Сэлэнгэ аймагт баригдаж байгаа ДЦС-ыг наймдугаар сардаа багтааж хүлээж аваад, цахилгаан дамжуулах шугамыг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй байна. Ингэвэл Хойд бүсийн цахилгаан эрчим хүчний асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ.
ЭШЛЭЛ 7
Хувийн хэвшлийн хийж байгаа нэгэнт батлагдсан хөрөнгө оруулалтуудыг тултал нь дэмжих хэрэгтэй.
ЭШЛЭЛ 8
Тосонгийн ДЦС-ын ажлыг бүрэн дэмжиж, ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бусад блокын бүтээн байгуулалтыг дэмжиж, саад тотгор учруулахгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, энэ талаа 11 дүгээр сардаа багтааж ЗГ-т танилцуулахыг үүрэг болгосон. Нээлтийн ажлыг эрчимжүүлэх ажлыг ЗГХЭГ-ын дарга, Эрчим хүчний сайд хоёр зохион байгуулна. Ингэж байж баруун бүсийн эрчим хүчийг ОХУ-аас импортоор авч байгаа асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.
ЭШЛЭЛ 9
Цахилгаан дамжуулах, түгээх гээд бүх шатанд байгаа хүнд суртал чирэгдлийг арилгаж, сүлжээг өргөтгөх, сүлжээний найдвартай байдлыг хангах төсөл арга хэмжээний санхүүжилтийг тооцоог хийж 8 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг үүрэг болгосон. Ингэж байж төсөв мөнгөний асуудал яригдана.
ЭШЛЭЛ 10
Дулааны шугмын засвар үйлчилгээр есдүгээр сарын 1-ний дотор дуусгах хэрэгтэй байна.
ЭШЛЭЛ 11
Эрчим хүчний импортоор авахгүйгээр эрчим хүчний найдвартай байдлыг хангахыг эхний зорилт болгон ажиллана.
ЭШЛЭЛ 12
Эрчим хүчний болон дагалдах хуулиуддаа өөрчлөлт оруулах асуудлаа дахин сайн боловсруулж Засгийн газарт танилцуулах. Ялангуяа Концессын хуулинд өөрчлөлт оруулах замаар гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой гэж харж байгаа. Үүн дээр бол салбарын дотоод зөрчлүүд, ашиг сонирхлын зөрчлүүд юм даа. Ерөөсөө хэсэг болж хуваагддаг, цаана нь үл үзэгдэх хүч үйлчилдэг.
ЭШЛЭЛ 13
Эрчим хүчний хараат байдалд байлгах гэсэн мэт, түүнд нь харанхуйгаар ашиглагдаад байгаа юм шиг зөрчил энэ салбарт байж болохгүй. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад түүнийгээ ашигладаггүй. Нүүрсийг хар алт болгон хувиргах боломж байгаа.
ЭШЛЭЛ 14
Өндөр үнээр цахилгаан авдаг баруун бүсэд ч мөн нүүрсний уурхайг түшиглэж цахилгаан станц барих чиглэл өгч байна. Цаашдаа хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтойг бусад жишээ харуулаад байна шүү дээ.
ЭШЛЭЛ 15
Тавдугаар цахилгаан станц хэчнээн удаа гацаж байна вэ. Нэгийг нөгөөгөөр нь цохисоор байгаад миний мэдэхээр 20 жил гацаж байна. Баруун аймгийн ДЦС хүртэл 10, 20 жил гацаж байна. Үүний цаана харанхуйгаар ашиглагдаж, улс орноо эрчим хүчний хамааралтай байлгах сонирхол байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Олон цахилгаан станцын төслийг зогсоосон үйлдлийг санамсаргүй гэж үзэхэд эргэлзээтэй байгаа юм.
ЭШЛЭЛ 16
Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд бүх бололцоогоо дайчилж, маш сайн ажиллаж байгаа. Тиймд талархал илэрхийлье.
ЭШЛЭЛ 17
Гашуун ч гэсэн бодит үнэн бол салбарын хэмжээнд хнд суртал, авлигалын асуудал гарах ёсгүй шүү. Энэ бүхэнд удирдлагын зүгээс хяналт тавьж анхаарч ажиллаач ээ. Гацсан төслүүдийн ард дандаа ашиг сонирхлын зөрчил байсан шүү.
ЭШЛЭЛ 18
Салбарт ажилладаг хүмүүсийн хувийн компаниар ажил гүйцэтгүүлэхийг шахдаг асуудал байгаа шүү. Үүнийг таслан зогсоох шаардлагатай. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байна.
ЭШЛЭЛ 19
Салбарын данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаарай. Энэ талаар санал боловчруулж энэ сарын 30-ны дотор танилцуулаарай. Хэрвээ та бүхэн өөрсдөө үүнийг хийх боломжгүй, хүсэлгүй байвал ЗГ өмнөөс нь хийж өгнө шүү. Харин үүнд ажлаа өдөр шөнөгүй гүйцэтгэж, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг инженер, техникийн ажилтнууд өртөх ёсгүй.
ЭШЛЭЛ 20
Салбартай холбоотой цавчаа, хулгай, шахаа гэх зэрэг асуудлыг цэгцлэх цаг болжээ. Мөнгө үрэхгүйгээр ийм арга хэмжээ авахад л цахилгаан, дулааны өртгийг бууруулах боломжтой гэж харж байгаа. Эхний ээлжинд тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ.
ЭШЛЭЛ 21
Олон жил шийдэгдээгүй асуудал ужгирч өнөөдөр тэсэрч байгаа. Үнэ нэмж, ард иргэдийн нуруунд үүрүүлэхээс илүү, өнөөгийн хүнд цаг үед өртөг зардлаа бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай. Энэ бол манай Засгийн газрын гол чиглэл.
ЭШЛЭЛ 22
Энэ олон ТӨК болон түүний охин компаниуд, охины охин компаниудыг цэгцлэх хэрэгтэй. Зарим үйлчилгээг нь нэгтгэх зэрэг боломж байна. 27 компани тус тусдаа ТУЗ-тай байх ямар шаардлага байгаа юм бэ. Удахгүй Засгийн газрын зүгээс бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон санхүүгийн шалгалт хйиж, асуудлыг цогцоор нь гаргаж ирэхээр төлөвлөж байна.
ЭШЛЭЛ 23
Шаардлагагүй нэгжийг татан буулгаж, нэгтгэх, боломжтойг нь хувьчлах саналыг наймдугаар сарын 15-ны дотор танилцуулах шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 24
Гуравдугаар цахилгаан станцын засварыг яаралтай хийж дуусгах хэрэгтэй. Үнийн хямдыг харж байгаад чанаргүй юм авч, дахин эрсдэл үүсэх вий гэдгээс сэргийлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (1)