зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт

2025-7-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом хотод төржээ. 

БАРИМТ 2

2000 оноос Монгол улс төдийгүй нийт Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин болсон.

БАРИМТ 3

2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулжээ. 

БАРИМТ 4

2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.

БАРИМТ 5

Тэрбээр Улаангом хотод ойрад-дөрвөдийн яст монгол үндэстэн Даржаагийн Самандын хөвүүн болон төржээ. Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм.

БАРИМТ 6

Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь дунд сургуулийн түүх, газар зүйн багш байв. 

БАРИМТ 7

Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулийг дүүргээд, 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгссөн. 

БАРИМТ 8

Ахиулан дуурийн дуучин Гонгорын Хайдав багшийн удирдлага дор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг урлаг судлаачийн мэргэжлээр сурч, 2006 онд магистр зэрэг хамгаалжээ.

БАРИМТ 9

Оюутан С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх монголы түмэн олонд танигдсан. 2001 оны Насны хайр нь тэр хоёрыг монголчуудын дунд алдаршуулжээ.

БАРИМТ 10

Тэрбээр 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар 6 удаа тойрч, аялан тоглолт хийжээ.

БАРИМТ 11

Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан очиж байснаас гадна Япон, АНУ, БНСУ, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд уран бүтээлийн тоглолт хийж, ая дуугаа өргөсөн нэгэн. 

БАРИМТ 12

Мөн Өөрийн санаачилсан "Хамаг Монгол" төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува зэрэг улсуудын цэнгэлдэх хүрээлэнд Монгол туургатны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоо толилуулж байв. 

БАРИМТ 13

Түүнийг Монголчууд "Нийтийн дууны ханхүү" хэмээн хочилдог. 

БАРИМТ 14

2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин, 2015 онд Тува улсын гавьяат жүжигчин, 2023 онд Буриадын төлөө одон, гавьяат жүжигчин, 2024 онд Халимагийн Гавьяат жүжигчин цолыг тус тус хүртсэн. Өөрөөр хэлбэл тэр 4 улсын гавьяат жүжигчин юм.

БАРИМТ 15

Түүний эхлүүлсэн Монгол туургатанд гал бадраах ёслол болох “Хамаг Монгол” төслийн хаалт 2013 оны 09 сарын 28-нд Чингисийн талбайд болсон. Төслийн хаалтын ёслолд 250 гаруй уран бүтээлчид ирж оролцсон бөгөөд эдгээрээс Халимаг, Тува, Өвөрмонголоос нийт 120 зочин хүрэлцэн иржээ. Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн Амармандах, Номинталст хамтлагийн Дэлгэрмөрөн, Халимагийн дуучин Шараан Бадамхаалга, Чингис Раднаев, Машбатын Баясгалан, Монгуш Сайдаш, Халимаг бүжигчид, Тува бүжигчид,Буриадын байгал чуулгын бүжигчид, ҮДБЭЧ – ын уртын дуучид болон СУИС - ийн уртын дууч, морин хуурч нийлсэн 99 уртын дууч, 33 морин хуурчид зэрэг олон олон уран бүтээлчид оролцож байлаа. 

БАРИМТ 16

Тэрбээр "Харин" (2004), "Хүүгийн бодол" (2005), "Исгэрээ" (2006), "Самандын Жавхлан" (2006), "Би Монгол хүн" (2006), "Чононгоо" (2007), "Надаас чамд" (2008), "Хайрын талст" (2008), "Өмөлзөж харамлах нутаг" (2010), "Гал Дуудсан Монгол Аялгуу" (2012), "Нутгаа санасан Монгол," "Хамаг монгол" (2014), "Манай Монгол Мандана" (2019) зэрэг 10 гаруй цомогтой.

БАРИМТ 17

Тэрбээр өнгөрсөн 30 орчим жилд 300 гаруй дууг олны хүртээл болгожээ. Тухайлбал, "Буурал даргын нутаг", "Сартай шөнө", "Ээжийн чанасан цай" зэрэг дууг нь мэдэхгүй хүн Монголд ховор. 

БАРИМТ 18

Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больжээ. Жавхлан тэд амрагийн харьцаатай байгаагүйг батлаж "Баясгалан миний найзтай үерхдэг байсан" гэж хэлсэн байдаг. 

БАРИМТ 19

С.Жавхлан 2007 онд "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Г.Долгормаатай нийлсэн ч жилийн дараа салав. Амьдрах хэв маяг зөрөлдсөн гэдэг. Охин Юм-Агь нь эх дээрээ үлджээ.

БАРИМТ 20

2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны "Шуранхай" хамтлагийн дуучин Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж, хүүхдүүдтэй болсон. Тэд хэдхэн жилийн өмнө салсан. 

БАРИМТ 21

Тэрбээр эхнэрээ хотоос хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулсан байдаг. 

БАРИМТ 22

2010 оноос хойш С.Жавхлан Монгол ёс уламжлалаа дээдлэх, олонд таниулах үүднээс байнга дээл өмсөж, үсээ ургуулах болжээ. Тэр ч бүү хэл сонгуулийн сурталчилгаандаа морь унаж, үхэр тэрэг хөллөж байв. С.Жавхлангийн гэр бүл европ хувцаснаас татгалзаж, байнга дээл өмсдөг болсон.

БАРИМТ 23 

2016 оны УИХ-ын сонгуулийн 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, 41.9% (11,029 хүн) санал авч ялалт байгуулснаар УИХ гишүүн болов.

БАРИМТ 24

2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь (4251 хүн) санал авчээ. 2020 оны 5 дугаар сард Ардчилсан Намд элсэж, УИХ-ын сонгуулийн 15-р тойрог Увс аймагт тус намаас нэр дэвшсэн, 28.4% (12,403 хүн) санал авсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймагт Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, 13.4% (18,883 хүн) санал авсан.

image

Монгол, Тува, Буриад, Халимагийн гавьяат жүжигчин Самандын Жавхланг бид "Зохиолын дууны Ханхүү" гэдэг. Түүний дуунууд зүрхний угт хүрдэг учир олон түмэн хайрласаар өдийг хүрсэн. Тэгвэл тэр төрөлх Увс нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Түүний амьдралын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.52.71)
    I have learned the hard way that even the most seasoned investors can fall prey to malicious actors. When my Investment was stolen, I felt a sense of betrayal and anger. But then, I discovered this RECOVERY TEAM, and their professionalism and unwavering commitment gave me a renewed sense of confidence. From the moment I reached out to this Recovery Team, I was impressed by their attention to detail and their deep understanding of the Stock and real estate ecosystem. They listened patiently to my story and carefully analyzed the transaction history, leaving no stone unturned in their investigation. Throughout the recovery process, This Recovery Team kept me informed of their progress, providing me with regular updates and answering my countless questions with patience and understanding. Their unwavering dedication and determination gave me a sense of hope during a time of great uncertainty. To my astonishment, This Recovery Team was able to recover a significant portion of my stolen Investment funds. Their ability to track down my stolen assets and outsmart the malicious actors who had taken them from me was nothing short of remarkable. I am eternally grateful to them for their exceptional service. They not only restored my financial well-being but also gave me back a sense of hope and trust. I highly recommend their services to anyone who has fallen victim to crypto theft. This Recovery Team is a beacon of light in the darkness of Investment scams. Their expertise, professionalism, and unwavering commitment to helping victims of investments theft are truly unparalleled. If you have lost your investment to a fraudulent broker or investment scheme, do not hesitate to contact then: Email: Forensichackersweb@gmail.com
    2025 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
    3 цаг 3 мин
  • Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 48 мин
  • Энэ сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 52 мин
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
    5 цаг 13 мин
  • Албан тушаалтанд хариуцлага тооцлоо
    5 цаг 36 мин
  • Н.Батсуурь: Урам зориг авч байна. Шударга сайхан барилдаж, улам хичээх болно
    5 цаг 41 мин
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 55 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 9 мин
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
    6 цаг 31 мин
  • Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын төсөлтэй танилцлаа
    7 цаг 13 мин
  • Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 58 мин
  • ЭМЯ: Элэгний вирусаас шалтгаалсан элэгний эсийн хорт хавдар 2024 онд 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
    8 цаг 54 мин
  • Өнөөдөр байдлаар 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    9 цаг 5 мин
  • ЭМЯ: Сүүлийн гурван жилийн хугацаанд элэгний хавдрын 7023 тохиолдол бүртгэгдэж, 4948 хүн нас барсан
    9 цаг 23 мин
  • Чингис хаан банкны 2.4 тэрбум, Капитал банкны 1.2 тэрбумын үнэлгээ бүхий үл хөдлөхүүдийг НДС-ийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахыг зөвшөөрчээ
    10 цаг 1 мин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
    10 цаг 49 мин
  • Ойн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна
    11 цаг 26 мин
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
    11 цаг 46 мин
  • Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналт, шалгалт Замын-Үүд боомтод үргэлжилж байна
    12 цаг 8 мин
  • Онцгойнхон 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
    12 цаг 14 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Үнэн хол биш
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК