БАРИМТ 1
Японы эмэгтэй волейболын шигшээ баг (Hinotori Nippon, 火の鳥NIPPON) буюу Бүх Японы эмэгтэй волейболын баг одоогоор FIVB -ээр дэлхийн чансааны долдугаарт эрэмбэлэгдэж байна.
БАРИМТ 2
Ахлах дасгалжуулагчаар Ферхат Акбаш ажиллаж байна. Түүний хувьд Туркийн волейболын дасгалжуулагч, волейболчин асан юм. Тэр 1.96 м өндөр. Тэрээр одоогийн байдлаар "Eczacıbaşı Dynavit" болон Японы эмэгтэй волейболын шигшээ багийн дасгалжуулагч юм.
БАРИМТ 3
Тэдний хамгийн том амжилтын нэг нь 1964 онд Токиод болсон зуны Олимпын наадамд алтан медаль хүртэх замдаа ЗХУ-ыг ялсан явдал юм.
БАРИМТ 4
Шигшээ багийнхан 1976 оны Канадын Квебек мужийн Монреал хотод болсон олимпоос алтан медаль хүртэж байжээ. Өөрөөр хэлбэл тэд олимпын хоёр алтан медальтай.
БАРИМТ 5
1964, 1976 онд алт, 1968, 1972 онд мөнгө, 1984 онд хүрэл медаль хүртсэн. Эцэст нь олимпын наадамд бараг гучин жил медальгүй байсан Япон 2012 оны Зуны Олимпод Өмнөд Солонгосыг ялснаар хүрэл медалийн эзэн болсон.
БАРИМТ 6
Япон улс 2012 оны FIVB эмэгтэйчүүдийн дэлхийн олимпийн эрх олгох тэмцээнд Азийн шилдэг багаар 2012 оны зуны олимпийн наадамд оролцох эрх авсан. 2012 оны олимпод Япон улс ОХУ, Итали, Доминиканы Бүгд Найрамдах Улс, зохион байгуулагч Их Британи, Алжиртай А хэсэгт багтсан.
БАРИМТ 7
Япон хэсгээсээ гуравдугаар байрыг эзэлсэн. Шөвгийн наймд Японы баг Азийн өрсөлдөгч БНХАУ-тай таарлаа. Хятадыг 3:2-оор буулган авсан энэхүү сэтгэл хөдөлгөм тоглолтод Саори Кимура , Юкико Эбата нар тус бүр 33 оноо авчээ. Энэ нь FIVB-ийн тоглолтын хувьд 11 жилийн хугацаанд Хятадыг хожсон анхны ялалт байлаа.
БАРИМТ 8
2012 оны 8-р сарын 9-ний өдөр хагас шигшээд Япончууд аваргын цомыг хамгаалсан Бразилын эсрэг тоглосон. 2012 оны наймдугаар сарын 11-нд хүрэл медалийн төлөөх тоглолтод Япон Өмнөд Солонгосыг 3:0-ээр хожсон. Энэ нь 1984 оны зуны олимпоос хойших Япончуудын гар бөмбөгийн анхны олимпын медаль юм.
БАРИМТ 9
Япон улс 2020 оны зуны олимпын наадмыг зохион байгуулагч орон байсан. Тэд Кени, Серби, Бразил, Өмнөд Солонгос, Доминиканы бүгд найрамдах улсуудтай нэг хэсэгт багтжээ. Японы шигшээ багийн нээлтийн тоглолт 2021 оны 7-р сарын 25-нд Токиод Кенийн эсрэг болсон. Тэд эхний тоглолтондоо Кенийн багийг дараалан хожиж Серби, Бразил, Солонгос, Доминиканы Бүгд Найрамдах улсын багуудад хожигдсоноор шөвгийн наймд шалгарах боломжоо алджээ.
БАРИМТ 10
Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг 1962, 1967, 1974 онд дэлхийн аваргууд болсон. Мөн 1960, 1970, 1978 онуудад мөнгөн медаль хүртжээ. Улмаар 32 жилийн дараа 2010 онд хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 11
1977 оны Дэлхийн цомын тэмцээнээс алт, 1973, 1981 онд мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 12
Дэлхийн Гранд Аваргуудын цомын тэмцээнээс хошой хүрэл медальтай.
БАРИМТ 13
FIVB Дэлхийн Гран При тэмцээнээс 2014 онд мөнгөн медаль хүртжээ.
БАРИМТ 14
FIVB Үндэстнүүдийн лигийн тэмцээнээс өнгөрсөн онд хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 15
Монтрегийн волейболын мастеруудын тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай.
БАРИМТ 16
Азийн наадмаас таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай.
БАРИМТ 17
ААШТ-ий таван алт, долоон мөнгө, долоон хүрэл медалтай.
БАРИМТ 18
Азийн цомын тэмцээнээс 2018 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртжээ.
БАРИМТ 19
Багийн гишүүд Аяка Араки,Харүё Шимамура, Майю Ишикава, Нанами Сэки, Манами Кожима, Ничика Ямада, Сатоми Фукудомэ, Юкико Вада, Айри Миябе, Миику Ивасава, Цукаса Накагава, Ёшино Сато, Аяне Китамадо, Мику Акимото нар.
БАРИМТ 20
Багийн хамгийн залуу тоглогч 2006 онд төрсөн 2006 оны наймдугаар сарын 18-нд төрсөн, 19 настай Мику Акимото юм.
БАРИМТ 21
Хамгийн ахмад тоглогч нь 1992 оны гуравдугаар сарын 4-нд төрсөн, 33 настай Харүё Шимамура ажээ.
БАРИМТ 22
Багийн хамгийн өндөр тоглогч нь 185 см өндөртэй Аяка Араки, Мику Акимото нар ажээ.
БАРИМТ 23
Харин хамгийн намхан тоглогч нь 158 см өндөртэй Манами Кожима, 159 см өндөртэй Цукаса Накагава нар аж.
БАРИМТ 24
Японы эмэгтэй шигшээ багийг түүхэнд Тадаёши Ёкота, Куниаки Ёшида, Нобушика Кузува, Масахиро Ёшикава, Шойчи Янагимото (2003–2008), Масаёши Манабе (2008–2016; 2021–2024), Куми Накада (2016–2021), Ферхат Акбаш (2025 оноос өнөөг хүртэл) ажиллаж байна.