ЭШЛЭЛ 1
Нийслэлийн хэмжээнд нийт 17 сургууль, 22 цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Засгийн газраас өгсөн үүрэг даалагврын дагуу 14 тэрбум төгрөгийг сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмжид зарцуулж байгаа юм.
ЭШЛЭЛ 2
Гэтэл өнөөдрийн байдлаар шинээр орсон сургууль, цэцэрлэгүүдийн 33 анги, 9 цэцэрлэгийн анги нь сандал, ширээгүй байна. Үүнээс шалтгаалаад 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадаагүй нөхцөл байдал үүссэн.
ЭШЛЭЛ 3
Сандал ширээ байхгүйгээс болоод нэг сандал дээр 3 хүүхэд сууж байна. Үүний нэг жишээ болох 161 дүгээр сургууль дээр бид ажиллаж байна. 14 тэрбум төгрөгийн санхүүжилт хэзээ газар дээрээ буух юм бэ.
ЭШЛЭЛ 4
Боловсролын яам ширээ сандалны асуудлыг шийдэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Есдүгээр сарын нэгэн өнгөрчихсөн болохоор галтай сэдэв өнгөрчихсөн гээд тоохгүй байх шиг байна.
ЭШЛЭЛ 5
Боловсролын яам өөрсдийн хүмүүсээрээ дарга цэрэгээ томилсон. Тийм байж дараа нь нийслэлээс мэдээлэл өгөөгүй гэдэг зүйлийг яриад сууж байгаа нь утгагүй хэрэг.
Сэтгэгдэл (2)