ЭШЛЭЛ 1
Монгол Улсад айлчлах нэн хүндтэй завшаан тохиосонд баяртай байна. Халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд баярлалаа. Монголын найрсаг ард түмний зочломтгой сэтгэлд гүн талархал илэрхийлье.
ЭШЛЭЛ 2
Монголын гуравдагч хөрш болох Австралийн Холбооны Улсаас хийж байгаа миний айлчлал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн ижил зүйлстэй манай хоёр ардчилсан орны олон жилийн турш бэхэжсэн харилцааны илэрхийлэл юм.
ЭШЛЭЛ 3
Бид манай улсад амьдарч байгаа монгол иргэдээр их бахархдаг.
ЭШЛЭЛ 4
Дэлхийд алдартай Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгааг мэдэх хүсэлтэй байгаа.
ЭШЛЭЛ 5
Монголын соёл, өв уламжлал, ард иргэд, үзэсгэлэнт сайхан байгальтай танилцах завшаан тохиож байгаад баяртай байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавина гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл (3)