ЭШЛЭЛ 1
Өөрсдийг нь 10 тэрбум доллар луйвар хийсэн байж болзошгүй гэж мэдээлсний төлөө худлаа үлгэр зохиож байна. Б.Баярбаатар намайг төмөр замын холболтод саад болох гэж байна гэсэн. Үгүй.
ЭШЛЭЛ 2
Төмөр замын гэрээг ард түмэндээ ашигтай болгож өөрчлөх хэрэгтэй. Би хардаад байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар Б.Баярбаатарыг утсан хүүхэлдэй болгож өөрсдөө үнэнг нуугаад байна гэж бодож байгаа. Энэ асуудалд гэрчийн хувиар оролцооч гэвэл би оролцоход бэлэн байна.
ЭШЛЭЛ 3
Буруу гэрээ хийж Хятад, Монголын хооронд би биш Б.Дэлгэрсайхан сэв суулгаж байгаа. Орос Монголын харилцаанд би биш Б.Ддэлгэрсайхан сэв суулгаж байгаа. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд засаг сонирхолгүй байсан байж магадгүй. Одоо Г.Занданшатар сайд засаач ээ.
ЭШЛЭЛ 4
Б.Дэлгэрсайхан, Б.Баярбаатар мэтийн үл бүтэх нөхдүүд Монголын төрд шургалчихаад эрх мэдлээ ашиглаад дуртай хүнээ гүжирдэж байна. Ёс суртахуунгүй, хүмүүжилгүй хүмүүстэй тэмцэхээс өөр аргагүй.
ЭШЛЭЛ 5
Хоёр хүн намын даргад нэр дэвшсэн. Гэтэл нэг хүнийг нь үлдээсэн. Нэг хүнийг нь үлдээнэ гэдэг бол чөлөөт сонгууль биш. Энэ бол томилгоо.
ЭШЛЭЛ 6
Засгийн эрх барьж буй намын толгойд хууль бусаар гарна гэдэг чинь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ноцтой зөрчил байгаа юм. Тиймээс Б.Баярбаатар мэтийн ийм зөвлөхүүдээсээ сал Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарт зөвлөж байна. Ийм нөхдүүдийг УИХ-ын гишүүнээс нь гарга.
ЭШЛЭЛ 7
Нам дотор хуруунд орсон өргөстэй адилхан хэдэн юм байгаад байна. Тэд нараас сална гэдэг амархан биш. Яагаад гэвэл засгийн эрх барьж байгаа нам учраас хэцүү. Салж чадах юм бол нам яахчгүй. Энэ бол цэвэрших процесс.
ЭШЛЭЛ 8
Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй. 2000 онд гурван Э-ийн нам гэж нэрлэгдэж, ялж байлаа.
ЭШЛЭЛ 9
Нууцалсан гэрээг ард түмэн мэдэхгүй байна. Би шүгэл үлээсэн.
ЭШЛЭЛ 10
Монголчууд Оюу-Толгойн гэрээнээс ногдол ашиг авсан уу. Аваагүй. 2039 онд авч магадгүй гэж ярьж байгаа юм байна лээ. Үнэн хэрэг дээрээ хэзээ ч авахгүй. Энэ бол ерөөсөө ашиггүй. За яах вэ хэдэн ажлын байр бий болгосон.
Сэтгэгдэл (2)