зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл

2025-10-15
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ: Монгол Улс нь Энэтхэг Улсыг өөрийн гуравдагч хөрш, Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улсын “Стратегийн түншлэл“-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

ЭШЛЭЛ 2

Одоогоос 10 жилийн өмнө Монгол, Энэтхэгийн харилцааны түүхт 60 жилийн ойгоор Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Моди таны мөнх тэнгэрийн орон, манай сайхан улсад хийсэн албан ёсны анхны айлчлал нь харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх үндэс суурийг тавьж байсан юм.

ЭШЛЭЛ 3

Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхий сайд та бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн үр дүн, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтран тодорхойлж, газрын зургаа зуран, Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.

ЭШЛЭЛ 4

“Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Мөн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

ЭШЛЭЛ 5

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэг Улсын “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

ЭШЛЭЛ 6

Бид гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудын боломжийг хамтдаа ашиглах, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох, транзит нислэгийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар боллоо. Монголын агаарын тээврийн компани энэ оны сүүлээр Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэнэ.

ЭШЛЭЛ 7

Энэтхэг Улс эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бататган, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан байгуулж байгаад талархалтай ханддаг бөгөөд энэ холбоонд Монгол Улс албан ёсоор нэгдэн орж байгааг мэдэгдэж байна.

ЭШЛЭЛ 8

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг Улсын хонины ноос боловсруулах, ялангуяа хивс, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, хоёр орны давуу талыг уялдуулан түүхий эдийн нийлүүлэлт, хүний нөөцийн солилцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах боломжийг судлан үзэхээр тохирлоо.

ЭШЛЭЛ 9

Айлчлалын хүрээнд Дели хотноо зохион байгуулах Монгол-Энэтхэгийн бизнес форум нь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

ЭШЛЭЛ 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Энэтхэг Улсад суралцаж байгаа залуус ч хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

ЭШЛЭЛ 11

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид анх удаа Дели хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, тал нутгийн эгшиг аялгуугаар энэтхэг ах дүүсийнхээ сэтгэлийг хөглөн, сонорыг мялааж, мартагдашгүй сайхан дурсамж бүтээх гэж байгаад баяртай байна.

ЭШЛЭЛ 12

Манай хоёр орны найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, эртний түүхт, оюун санааны хөрш, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

ЭШЛЭЛ 13

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди: Бид өнөөдөр уулзалтынхаа өмнө хамтдаа мод тарьж, байгаль дэлхийдээ өргөл өргөлөө. Бидний суулгасан мод ирээдүй хойч үед маань хоёр улсын байгаль орчныг дээдлэх хичээл зүтгэлийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. 

ЭШЛЭЛ 14

10 жилийн Монгол Улсад айлчлах үеэрээ харилцаагаа ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн. Өнгөрсөн 10 жилд бид энэ түншлэлийн хүрээнд салбар бүрийг хөгжүүлж, шинэ түвшинд гаргалаа.

ЭШЛЭЛ 15

Энэтхэг Улс чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Монгол Улсын хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийг бид өөрсдийн нийтлэг, үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлэх болно.

ЭШЛЭЛ 16

Нэн ойр түншийн хувьд бид олон улсын тавцанд хамтран ажиллаж, нээлттэй, оролцоог хангасан, хууль ёс, дүрэмд суурилсан Энэтхэг, Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

ЭШЛЭЛ 17

Энэтхэг, Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотно нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна.

ЭШЛЭЛ 18

Буддын шашин бол манай хоёр улсын нийтлэг хэлхээ холбоо болж ирсэн. Иймээс манай хоёр улсыг оюун санааны ах дүүс гэж нэрлэдэг. Бид өнөөдөр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаж, уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.

ЭШЛЭЛ 19

Бид ирэх жил шашны дурсгалт үнэт өвийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байна. Мөн санскрит номын багшийг Гандантэгчэнлин хийдэд илгээж, гүнзгийрүүлсэн судалгааг өргөжүүлж, тухайн хийдэд байгаа Будда бурхны зураг хөргийг нарийвчлан судлах болно. Бид нэг сая ширхэг эртний монголын номлолыг цахимжуулна.

ЭШЛЭЛ 20

Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

ЭШЛЭЛ 21

Монголын залуус, соёлын төлөөлөгчдийг жил бүр Энэтхэг Улсад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ бол бид Монгол Улсын хөгжлийг байнга, тууштай дэмждэг нөхөр гэдгийн илэрхийлэл юм.

ЭШЛЭЛ 22

1,7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Дэлхийд Энэтхэг Улсын хэрэгжүүлж байгаа хамгийн том энэ төсөл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд эрч хүч өгнө.

ЭШЛЭЛ 23

Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлд гүн гүнзгий суурилсан бөгөөд энэ  уламжлал нь бидний өнө эртний соёл, иргэншлээс улбаалан өнөөг хүртэл хөгжиж ирсэн.

ЭШЛЭЛ 24

Цаашид ардчиллын үнэт зүйл болон хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, “Стратегийн түншлэл”-ээ илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, мэдээлэл өглөө. Тус мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
"Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BAT (102.89.75.68)
    Gmail is better on the app Secure, fast & organized email Open [Mandukhai's Blog] New comment on Арилжааны банкны эх үүсвэр, түүний бүтэц, удирдлага - Лекц #7. U UROLOGY to me 2 days agoDetails UROLOGY has left a new comment on the post "Арилжааны банкны эх үүсвэр, түүний бүтэц, удирдлага - Лекц #7": Сайн байна уу Намайг Доржбат гэдэг бөгөөд миний амьдралыг өөрчилж, гэр бүлээ ядуурлаас гаргасан доктор Адити Прадханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Би түүний цахим шуудангийн хаягтай танилцсандаа аз тохиосон: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Оюу, Анхаа нарын хуваалцсан гэрчлэлд Прадхан эмч тэдний бөөрийг эмнэлгийн зориулалтаар худалдаж авч санхүүгийн хувьд хэрхэн тусалсан тухай өгүүлсэн байна. Тэдний зөвлөмжийн дагуу би мөн л цахим шуудангаар эмнэлэг рүү хандсан. Процесс жигд, мэргэжлийн байсан бөгөөд долоо хоногийн дотор би шаардлагатай бүх шаардлагыг хангасан. Миний гайхсан зүйл бол шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өмнө тохиролцсон үнийн дүнгийн 50% 780,000 долларыг миний дансанд хийсэн. Хэрэв бүх зүйл сайхан болбол би үүнийг амласан амлалт болгон хуваалцаж байна. Хэрэв танд хэрэгтэй байгаа бөгөөд санхүүгийн жинхэнэ нээлт хайж байгаа бол дээрх имэйлээр доктор Адити Прадхантай холбогдохыг зөвлөж байна
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
    20 мин
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
    24 мин
  • Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
    33 мин
  • Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана
    37 мин
  • Б.Баярбаатар: Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал хууль бус
    1 цаг 15 мин
  • Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
    1 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2 цаг 14 мин
  • Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилжээ
    2 цаг 24 мин
  • Халагдах цэргийн тухай ДУУНУУД
    3 цаг 4 мин
  • ТӨСӨВ 2026: Засгийн газрын дотоод өрийн хэмжээг 1 их наяд 40 тэрбум байхаар тусгажээ
    3 цаг 4 мин
  • Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, цас орохыг анхааруулж байна
    3 цаг 18 мин
  • ЗГ: Багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ
    3 цаг 33 мин
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
    4 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно
    4 цаг 49 мин
  • Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй
    4 цаг 54 мин
  • Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
    19 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа
    20 цаг 0 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Увс, Завхан зэрэг аймгуудын зарим хэсгээр 16 см цасан бүрхүүл тогтжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхаарууллаа
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Бор тээг. Хар будаг
  • Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх ТББХ-ны гишүүд
  • Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийнэ
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  • ТББХ 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
  • Д.Амарбаясгалан: Маш олон гишүүдийг олон шалтгаанаар дарамталж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
  • Олимпын мөнгөн медальт О.Баасанхүүгийн амжилтыг хэн, яаж мялааж байв?
  • Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Д.Амарбаясгалан: Маш олон гишүүдийг олон шалтгаанаар дарамталж байна
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганаар "2026 оны төсөв"-ийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
  • ТББХ 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх ТББХ-ны гишүүд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
  • Бор тээг. Хар будаг
  • Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийнэ
  • Цэцийг цэгцэлье, цэгцлэхдээ Г.Баясгалангаас эхэлье
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
24 баримт
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Удахгүй эхлэх "Алтан цом"-ын төлөөх барилдааны ОНЦЛОГ
  • Монголчуудын оролцож буй "Physical: Asia" шоуны тухай бид юу мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК