БАРИМТ 1
Түүнийг Баатархүү овогтой Энх-Оргил гэдэг.
БАРИМТ 2
1988 оны 12 дугаар сарын 30-нд мэндэлсэн.
БАРИМТ 3
168 см өндөртэй.
БАРИМТ 4
Ховдын цэнхэр хязгаараас гаралтай.
БАРИМТ 5
Баатархүү тулааны спортод эртнээс дурласан. Адал явдалт кино үзэж, аймгийн төвийн хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож өссөн тэрээр бөхийн секцэд албан ёсоор хичээллэж эхэлсэн ч удалгүй тулааны урлагт хорхойсох болсон байна.
БАРИМТ 6
Тэрбээр таеквондогийн олимпын алтан медальт, Монголын шигшээ багийн тамирчин болно мөрөөддөг байжээ.
БАРИМТ 7
Анх 2009 оноос мэргэжийн тулааны спортод орж байв.
БАРИМТ 8
Тэрбээр анх “Road to ONE: Mongolia” шоунд оролцож амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд удалгүй 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, ONE FC холбоонд багтсан.
БАРИМТ 9
Түүний ээж нь сувилагч, аав нь тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд ах, охин дүүгийн хамт Ховд аймагт өсжээ.
БАРИМТ 10
Хэдийгээр номд хорхойтдоггүй байсан ч шалгалт сэлтдээ унаад байдаггүй, ангийнхантайгаа дотно сайхан найзалдаг байж. Б.Энх-Оргил хэл ам таталж, элдэв асуудалд ороод байдаггүй, харин ч хол байхыг эрхэмлэдэг хүүхэд байсан гэдэг.
БАРИМТ 11
Ээж нь түүний хамгийн том дэмжигч байсан. Анхны таеквондогийн тэмцээнд оролцохоор Улаанбаатар орох болоход ээж нь цалингийн зээл авч замын зардлыг нь гаргасан гэдэг.
БАРИМТ 12
Тэрээр Канадын домогт Жорж Сент-Пьерийн тулаануудыг үзсэний ачаар бүх төрлийг хамарсан энэ спортод тэр даруй дурлаж, мөн түүнийг оргил амжилтад хүрэхэд туслах хүн бол нутаг нэг Ж.Нарантунгалаг аварга гэдэгт итгэж байлаа.
БАРИМТ 13
МУГТ Ж.Нарантунгалагийн гарын шавь нарын нэг.
БАРИМТ 14
Энх-Оргил Аварга Биеийн Тамирын Дээд Сургуульд бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, тулааны урлагаар хичээллэсэн байдаг.
БАРИМТ 15
2012 онд сургуулиа төгсөөд уул уурхайн Оюутолгой ХХК-д фитнесийн дасгалжуулагчаар ажилд оржээ. Тун удалгүй тэрээр өндөр цалин хөлстэй платформын оператор болсон ч цаг хугацаа өнгөрөх тусам нэг л хоосон мэдрэмжтэй явах болжээ.
БАРИМТ 16
Тэрбээр ONEFC холбоонд хамгийн анх 2023 оны дөрөвдүгээр сарын 21-нд гарсан. Уг тулаанд тэр Филиппин тулаанч Адонис Севиллиног буулган авсан.
БАРИМТ 17
Түүний дараах хоёр тулаанд мөн Филиппин гаралтай Роки Бактол, Жанло Марк Сангао нарыг ялжээ.
БАРИМТ 18
Уг холбооны дөрөв дэх тулаандаа тэр ОХУ-ын тулаанч Артем Белакт хүнд цохилтоор ялагджээ.
БАРИМТ 19
Харин дараах гурван тулаандаа дараалан ялаад байгаа юм.
БАРИМТ 20
Тэрбээр мэргэжлийн тулааны дэвжээнд нийт 13 тулаан хийж 10-т нь ялжээ.


















































