ТОМИЛГОО 1
Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор уг албан тушаалд ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж гишүүд дэмжжээ.
ТОМИЛГОО 2
Харин ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг томилох саналыг хэлэлцүүлсэн байна. Кабинетын сайд нараа томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал боловч бүлгийн хуралд танилцуулсан байна.
ТОМИЛГОО 3
Мөн Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын дарга Н.Учрал танилцуулжээ. Монголбанкны ерөнхийлөгчөд нэр дэвшигчийн асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар маргааш хэлэлцэнэ.
ТОМИЛГОО 4
Мөн УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Төсвийн байнгын хорооны даргаар томилохоор болжээ.














































