БАРИМТ 1
Тэрбээр 1992 оны тавдугаар сарын 14-нд төрсөн.
БАРИМТ 2
Австралийн Сидней хотоос гаралтай.
БАРИМТ 3
Австралийн чөлөөт гүйлт буюу "Parkour"-ын од бөгөөд "Team Farang" багийн гишүүн.
БАРИМТ 4
Уг багт түүнээс гадна Жейсон Пол болон Паша Петкунс нар багтана.
БАРИМТ 5
Түүнийг "Домтомато" хэмээн хочилдог.
БАРИМТ 6
Тэрбээр 2007 оноос уг спорт руу орсон гэдэг.
БАРИМТ 7
Ди Томмасо үүнээс өмнө балет, уран гулгалтын спортоор хичээллэдэг байжээ. Мөн хог ачигчаар бүтэн цагийн ажил хийдэг байжээ.
БАРИМТ 8
Анх "Crew 42"-той бэлтгэл хийж, 2016 онд "Farang" багийн нэг хэсэг болсон. 2011 оноос хойш тэдний нэр алдар өссөн бөгөөд сүүлийн жилүүдэд "Red Bull Art of Motion"-д тогтмол оролцож байна.
БАРИМТ 9
Инстаграмд 1.7 сая дагагчтай.















































