зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин

2025-12-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Э.Амартүвшин нь 1986 оны гуравдугаар сарын 23-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд төржээ.

БАРИМТ 2

Есдүгээр ангидаа Хүүхдийн ордны "Дуулахуй" тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирж байжээ. Тэмцээний шүүгчээр Ардын жүжигчин Х.Уртнасан, МУГЖ Ц.Ерөө нар ажиллаж байсан бөгөөд Ц.Ерөө багш түүнийг амралтаараа ирж бэлдэхийг зөвлөж байсан гэдэг.

БАРИМТ 3

Ингээд СУИС-ийг сонгож 2004-2009 онд МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгсжээ.

БАРИМТ 4

Сургуулиа төгсөөд 2009 оноос эхэлж Дуурь бүжгийн эрдмийн театрт дуулаачаар ажиллаж эхэлсэн.

БАРИМТ 5

Өдгөө 36 настай залуу дуучин Э.Амартүвшин нь 25 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байжээ.

БАРИМТ 6

Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүр Риголеттод 40 нас гарсан хүн дуулдаг гэх бичигдээгүй дүрэм бий. Учир нь хоолой сууж, бүх юм жигдэрсэн үедээ дуулдаг гэж үздэг. Тэгвэл  Э.Амартүвшин 26 насандаа Риголеттод дуулж байсан юм.

БАРИМТ 7

Дэлхийн шилдэг гурван тенорын нэг П.Доминго “Би чамайг энэ насан дээрээ Риголлетог дуулж чадах болов уу гэж их айж байлаа. Харин чи маш сайн дуулсанд би баяртай байна. Бас гайхаж байна” хэмээн хэлж байсан удаатай.

БАРИМТ 8

Түүний эхнэр Д.Туяа нь Дуурь бүжгийн эрдмийн театрт 1998 оноос хойш гоцлол дуулаачаар ажиллаж байгаа мэргэжил нэгт эрхэм.

БАРИМТ 9

Э.Амартүвшин нь дэлхийн тавцанд нэрээ гаргаж байгаа Монгол уран бүтээлчдийн нэг. Түүний томоохон амжилтаас дурдвал,

БАРИМТ 10

2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 14 дүгээр уралдааны дэд байр, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байв.

БАРИМТ 11

Түүний дараа жил Плачидо Домингогийн дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр,

БАРИМТ 12

2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь уралдааны дэд байр,

БАРИМТ 13

2015 онд “BBC Cardiff singer of the world” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагнал,

БАРИМТ 14

2016 онд “Seoul International music competition”-аас гуравдугаар байрт шалгарч байв.

БАРИМТ 15

Э.Амартүвшин анхны тоглолтоо Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаас эхлүүлж байв. Тус тайзнаа Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дуулж, Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулж байжээ.

БАРИМТ 16

Түүний дараа Англи, Бүгд найрамдах холбооны Герман Улсад тус тус тоглолтоо хийж байв.

БАРИМТ 17

Э.Амартүвшин нь Италид хамгийн олон удаа уригдаж, дуулсан Монголын цор ганц уран бүтээлч юм.

БАРИМТ 18

2018 онд Москвагийн алдарт Большой театрын тайзнаас “Браво” олон улсын нэр хүндтэй шагналыг гардан авсан.

БАРИМТ 19

Харин өнгөрсөн 2021 онд тэрбээр Дэлхийн шилдэг баритон дуучин буюу дуурийн “Оскар” хүртсэн.

БАРИМТ 20

2016 онд Монгол Улсын соёлын элчээр томилогдож байв.

БАРИМТ 21

Түүний дуулсар алдарт тайзуудыг нэрлэвэл: Мариинский, Большой театр, ЮНЕСКО-гийн танхим, Ослогийн дуурийн театр, Стэнфордын концертын танхим, Германы Киелийн театр, Миланы Ла Скала, Нью-Йоркийн "Метрополитен" театр, Барселонагийн Гранд Лисеу театруудад дуулж байжээ.

БАРИМТ 22

Түүний өвөө А.Ухна хэмээх Монгол Улсын манлай уяач хүн байжээ. Багаасаа хурдан моринд хайртай хүүхэд байсан хэмээн түүний аав У.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

БАРИМТ 23

Хүүхэд байхдаа 2002 онд болсон Сүхбаатар аймгийн 60 жилийн ойн баяраар анх хурдан морь цоллож байжээ.

БАРИМТ 24

Тэрбээр 2025 оны дэлхийн дуурийн шилдэг баритон дуучнаар шалгарсан юм. 

image

“Дуурийн Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг тэрбээр гурав дахь удаагаа хүртлээ. Энэ удаа Италийн Ром хотын дуурийн театрын тайзнаа гардан авч, гала тоглолтод оролцжээ. Ийнхүү уншигч бүхэнд Дэлхийн шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшингийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
    1 мин
  • Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
    31 мин
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
    54 мин
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томилно
    1 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13719 болжээ
    1 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
    1 цаг 45 мин
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН PCI DSS СТАНДАРТЫГ 9 ДЭХ ЖИЛДЭЭ БҮРЭН ХАНГАЛАА
    1 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
    1 цаг 56 мин
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
    2 цаг 2 мин
  • ЗГ: Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар хэлэлцэнэ
    2 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор” цол олгох ёслол болно
    2 цаг 17 мин
  • Улаанбаатарт 19 градус хүйтэн байна
    2 цаг 31 мин
  • Статистик: Гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна
    17 цаг 59 мин
  • Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
    18 цаг 25 мин
  • Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
    18 цаг 25 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    18 цаг 41 мин
  • Ховд аймгийн аварга шалгаруулах багийн барилдаанд Зэрэг сум түрүүлжээ
    18 цаг 42 мин
  • Төвийн зургаан дүүрэгт 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ
    19 цаг 36 мин
  • ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    19 цаг 59 мин
  • Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна
    20 цаг 41 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК