БАРИМТ 1
1982 онд төрсөн. Тэрбээр Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат.
БАРИМТ 2
2014 онд МУ-ын Манлай уяач цол хүртсэн. 2017 онд Тод манлай уяач цол хүртсэн.
БАРИМТ 3
Түүний аав Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон билээ.
БАРИМТ 4
Тэр гурван хүүхэдтэй айлын ууган хүү, дороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.
БАРИМТ 5
Д.Онон гуай нэгдлийн адуучин байсан болохоор О.Батбилэг багаасаа л адуутай ойр өссөн дөө. Анх гурван настайдаа морь унаж сураад аавдаа хөтлүүлээд номхон морь унаад адуунд явдаг байсан гэдэг.
БАРИМТ 6
Цуутай уяачийн хүү тэрбээр багаасаа л хурдан морь унаж, наадмын хоёр өдөр зургаан насны морь унадаг байж. Тиймдээ ч хар багаасаа л аав шиг ээ уяач болохыг мөрөөдөж өссөн гэдэг.
БАРИМТ 7
Түүний хамгийн дурсамжтай наадам 1994 оны наадам. Тэр жил дүүтэйгээ хамт морь унаж уралдсан, тухайн үед дүүгийнх нь унаж уралдуулсан саарал азарга айрагдаж байжээ.
БАРИМТ 8
Тэрбээр 1988-1996 оны хооронд найман жил хурдан морь унасан.
БАРИМТ 9
Алдарт халзан морьтойгоо 1989 онд анх улсын наадамд аман хүзүүдэж байсан нь түүний уяач болох хүсэл мөрөөдлийг улам бүр бадраажээ.
БАРИМТ 10
Түүний удамд ааваас нь өмнө уяач хүн байгаагүй гэдэг. Аав нь нэгдлийн адуу хариулж, тэднийх зундаа 80-90 гүү саадаг байсан. Тэр ухаан орохоосоо л морь унаж ээждээ гүү хурааж өгдөг ажилсаг хүү байжээ.
БАРИМТ 11
Адуунд хэтэрхий хайртай байсан О.Батбилэг хүү хичээлдээ сонирхолгүй байсан учир тавдугаар ангиасаа сургуулиа хаясан гэнэ.
БАРИМТ 12
2005 онд эхнэртэйгээ ханилж, 2007 онд Дорнод руу гараад, 2012 он хүртэл адуу малаа харж байгаад хотод ирээд морь уяж эхэлсэн гэдэг.
БАРИМТ 13
Багаасаа морь уяж, дүүгээрээ унуулаад бага наадмуудад уралддаг болсон тэрбээр 2000 оны эхээр аавыгаа дагаж уяачийн эрдэмд шулууджээ. 2005 оноос талийгч Г.Батхүүгийн морийг уяж эхэлсэн нь түүнд том эрдэм болсон гэжээ.
БАРИМТ 14
Түүний уясан морьд томоохон уралдаанд айрагдаж, түрүүлсэн тоо 300 хол давсан.
БАРИМТ 15
Түүнээс уяачийн эрдэм сурах гэсэн Өвөрмонгол уяачид их байдаг гэнэ.
БАРИМТ 16
Тэрбээр аавтайгаа адил сорь хатгах, анагаах, шинжих ухаанд сайн нэгэн.
БАРИМТ 17
Тэр морь уях эрдэмд суралцахаар гадаадад байж үзсэн. 2001 онд Япон руу тойруулгын уралдаан дээр анх морь унаж гурван сар болжээ. 2003 онд ‘Макс’-ийн Ганбаагийн морийг уях гэж АНУ-д таван сар байсан гэдэг.
БАРИМТ 18
Тэдний адууны бундан тамга аавынх нь өвгөөс гаралтай.
















































