зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усны Компактын тухай 24 баримт

2025-12-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх, хүн амын унд, ахуйн хэрэглээ, эдийн засаг, аж үйлдвэрийн зориулалтаар хэрэглэх ус хангамжийн асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой харилцан уялдаа бүхий гурван төсөл – Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл – хэрэгжүүлж байна.

БАРИМТ 2

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслөөр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг 80 орчим хувиар нэмэгдүүлж, Хаягдал ус дахин боловсруулах төслийн үр дүнд гүний цэвэр усны хэрэглээг 20 орчим хувиар бууруулах бол Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслөөр усны байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, санхүүгийн тогтвортой байдал, бодлого зохицуулалт, засаглалыг сайжруулах, улмаар Усны Компактын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

БАРИМТ 3

Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том эх үүсвэрийг Биокомбинат, Шувуун фабрик орчимд байгуулж байна. Одоо ашиглаж байгаа 7 эх үүсвэрээс жилд нийт 55 сая шоо метр ус олборлож, унд, ахуйн хэрэгцээнд нийлүүлдэг бол шинэ үүсвэр дангаараа жилд 50 сая хүртэл шоо метрийг олборлох хүчин чадалтай байна.

БАРИМТ 4

Монголд анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Сонгинохайрхан уулын зүүн бэлд барив. Тус үйлдвэр жилдээ 50 сая хүртэл шоо метр усыг Монгол Улсын Ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай.   

БАРИМТ 5

Монгол Улсад анх удаа томоохон хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулж байна. Төв цэвэрлэх байгууламжид цэвэрлээд, байгальд буцаан нийлүүлж буй хаягдал уснаас жилдээ 18 сая хүртэл шоо метрийг авч тус үйлдвэрт дахин боловсруулаад, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн цамхаг хөргөх, үнс зайлуулах зэрэг техникийн усны хэрэгцээнд нийлүүлнэ.

БАРИМТ 6

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК руу “дахин ашиглах цэвэрлэсэн ус” (ДАЦУ) дамжуулах шугам хоолой, системийг холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж байгуулж байна.

БАРИМТ 7

Хаягдал ус дахин боловсруулах төслийн үр дүнд нийслэлийн хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд хэрэглэсэн усаа дахин боловсруулж ашиглах нь цэвэр, цэнгэг усны нөөцөө хэмнэх байгаль орчинд ээлтэй, Улаанбаатар хотын хувьд усны хязгаарлагдмал нөөцөө ухаалгаар ашиглах чухал шийдэл болж байна.

БАРИМТ 8

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг ирээдүйд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойгоор төлөвлөж барьсан бөгөөд ингэснээр жилд 36 сая шоо метр хүртэл усыг дахин боловсруулж, эрчим хүчнээс бусад салбар буюу автомашин угаалга, зам цэвэрлэгээ, бетон зуурмагийн үйлдвэрлэл, уул уурхай, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт ашиглах боломжтой.  

БАРИМТ 9

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн 5 дэд үйл ажиллагааны хүрээнд дээрх дэд бүтцүүд, үйлдвэрүүдээ урт хугацаанд тогтвортой ажиллуулах, усны салбарт оруулж байгаа энэ томоохон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой, бодлогын чанартай 40 орчим жижиг төслийг хэрэгжүүлж байна.

БАРИМТ 10

Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 24 цагийн ажиллагаанд шилжүүлэн, УСУГ-т хүлээлгэж өгөв. Тэр дунд 21 ачилтын ус түгээх байрыг автоматжуулснаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн автомашинууд хэдийд ч усаа авах боломжтой болов.

БАРИМТ 11

Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын УСУГ болон Нидерландын Вант улсын ус ашиглалтын байгууллагуудын хооронд түншлэл тогтоож, давхардсан тоогоор 184 инженер, техникийн ажилтныг үе шаттайгаар чадавхжуулах 11 удаагийн сургалтад хамруулж, туршлага судлуулав. УСУГ НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн харьяа Усны байгууллагуудын түншлэлийн дэлхийн холбоо (GWOPA)-нд гишүүнээр элсэх, үндэсний хэмжээнд сургагч-ментор байгууллага болох эхлэлийг тавив.

БАРИМТ 12

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах дэд үйл ажиллагааны хүрээнд ус шинжилгээний лабораториудад 37 нэр төрлийн шинжилгээний үндсэн тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, 78 нэр төрлийн шил сав болон дагалдах хэрэгслийг багтаасан нийт 7921 ширхэг тоног төхөөрөмж, урвалж бодис, тавилга хэрэгсэл нийлүүлж, лабораторийн мэдээллийн менежментийн нэгдсэн системийг хөгжүүлж байна.

БАРИМТ 13

Усны мэдээллийн нэгдсэн www.ewater.mn системийг хөгжүүлж, Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хүрээнд төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг цахимаар авах, тэр дунд усны хэрэглээгээ хянах, цахимаар төлбөрөө төлөх, дуудлага өгөх боломжийг бүрдүүлсэн цогц системийг хөгжүүлж байна.

БАРИМТ 14

Монголын Мянганы сорилтын сан нь Усны Компактын төслүүдийг хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд олон давхар хяналтын тогтолцоо бүхий МСК-ын төсөл хэрэгжүүлэх бизнесийн загвараар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.  

БАРИМТ 15

Олон улсын нээлттэй тендерээр шалгарсан гурван хараат бус зөвлөх компани Монголын МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилладаг. Санхүүгийн төлбөр тооцоо, тайлагналыг хариуцсан Санхүүгийн агентаар АНУ-ын “DT Global”, Худалдан авах ажиллагааны агентаар Английн “Charles Kendall and Partners” компани, Хөтөлбөрийн менежментийн зөвлөх буюу гүйцэтгэлийн хяналт хариуцсан FIDIC инженерээр АНУ-ын “Tetra Tech” компани ажиллаж байна.

БАРИМТ 16

Хувийн аливаа ашиг сонирхлоос ангид байх, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах шаардлагыг өдөр тутам дагаж мөрдөх дотоод журмуудаар зохицуулсан байдаг.

БАРИМТ 17

Усны Компактын төслүүдэд нийт 19 улсын гүйцэтгэгч, гэрээт зөвлөх, эксперт, хувь зөвлөх ажиллаж байна. Дотоодын хоёр компани үндсэн гүйцэтгэгчээр, 100 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

БАРИМТ 18

Усны Компактын хүрээнд одоогоор нийт 261 гэрээ байгуулснаас 174 гэрээ нь амжилттай хэрэгжиж дуусаад, хаагдсан.

БАРИМТ 19

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 2020 оны 8 дугаар сард эхэлснээс хойш нийт 8092 хүнийг ажлын байраар хангаснаас 92 хувь нь монголчууд байв. ЖДҮ-ээс 83 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан.

БАРИМТ 20

Усны Компактын бүх үйл ажиллагаанд төлөвлөлтийн шатнаас эхлээд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбай орчимд Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан номын жагсаалтад “Устаж болзошгүй” ангилалд орсон Монгол тарваганы тоо толгой анхны тооллогоор 51 байсан нь 5 жилд 188 болж нэмэгдсэн нь нэг тод жишээ.

БАРИМТ 21

Усны Компактын хүрээнд олон шинэ техник, технологийг нэвтрүүлсний нэг нь микротуннелинг. Туул гол, төмөр зам доогуур тунель гаргаж, шугам хоолой тавьсан нь Монголд нэвтрүүлсэн шинэ туршлага, шинэ технологи болов.

БАРИМТ 22

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг урвуу осмосын технологийг олон улсад түгээмэл хэрэглэдэг ч Монголд нийтийн ундны усны үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

БАРИМТ 23

Гүний худгуудын тоноглолд хайрган шүүрийн оронд “glass beads” буюу шилэн бөмбөлгөн шүүр ашиглаж байгаа бөгөөд энэ нь эдэлгээ урттайгаас гадна худгийн бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай юм. Гүний худгийн насосууд Монгол Улсдаа анхны хамгийн өндөр буюу секундэд 72-74 литр сорох  хүчин чадалтай.

БАРИМТ 24

Шугам хоолойн барилга угсралтад 100 жилийн эдэлгээтэй, ундны ус дамжуулах зориулалттай зөөлөн ширмэн хоолой (ductile iron pipe) ашигласан. Мөн Монголд Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох, ундны 18 мянган шоо метр ус хадгалах, газар доорх усан сан байгуулсан.

image

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой гаргах зорилготой Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр, түүний дотор хоорондоо харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг 2021 оны 3 дугаар сарын 31-нээс 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Усны Компактын төслүүдийг АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа бөгөөд 2025 оны жилийн эцсийн байдлаар 95.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Усны Компакттай холбоотой 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Усны Компактын тухай 24 баримт
Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо Тавантолгой түлш ХХК-д хуралдлаа
    1 мин
  • Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардууллаа
    22 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    42 мин
  • “Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна
    1 цаг 8 мин
  • Шинэ жил: Баяраар тоглох хөгжилтэй тоглоомууд
    1 цаг 10 мин
  • Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын ногоон орон сууц барина
    1 цаг 14 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
    1 цаг 17 мин
  • УИХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 25 мин
  • Өнөөдөр: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно
    1 цаг 38 мин
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
    1 цаг 39 мин
  • Усны Компактын тухай 24 баримт
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
    1 цаг 49 мин
  • Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна
    17 цаг 3 мин
  • Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нээлттэй худалдах, хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    17 цаг 26 мин
  • Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ
    17 цаг 49 мин
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
    17 цаг 53 мин
  • “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
    18 цаг 30 мин
  • С.Бямбацогт: Зэсийн баяжмалын хулгайг таслан зогсоосон
    19 цаг 8 мин
  • Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
    19 цаг 42 мин
  • 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо
    19 цаг 47 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Э.Батмагнай
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ЦЕГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна
  • С.Бямбацогт: Зэсийн баяжмалын хулгайг таслан зогсоосон
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 32 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол зөвхөн сүүлийн 1.5 жилийн хугацаанд 144.8 тэрбум төгрөг, буюу нийт дүнгийн 54 хувийг бүрдүүлэн ажиллажээ
  • Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Б.Пүрэвдорж: Хувьчлалыг АН хийсэн боловч үр дүнг нь МАН авсан
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК