БАРИМТ 1
Цэвээнпүрэвийн Төмөрцоож нь 1996 оны тавдугаар сарын 05-нд төржээ.
БАРИМТ 2
Ховд аймгийн Мөст сумын уугуул.
БАРИМТ 3
"Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК-ийн бөх.
БАРИМТ 4
Биеийн өндөр 189 см, биеийн жин 130 кг.
БАРИМТ 5
2013 онд Сумын заан цолыг хүртэж байв.
БАРИМТ 6
2019 онд Аймгийн заан, 2020 онд Аймгийн арслан цол хүртсэн.
БАРИМТ 7
2025 оны Бүх цэргийн баяр наадамд зургаа давж их шөвөгт үлдсэн.
БАРИМТ 8
Увс аймгийн 100 жилийн ойн цол олгох барилдаанд үзүүрлэж, чимэг нэмээд байна.
БАРИМТ 9
Тэрбээр бөхийн өргөөнд Сумын заануудын ээлжит барилдаанд нэг удаа түрүүлж байв. Саяын түрүү нь түүний аймаг, цэргийн цолтны анхны түрүү боллоо.
БАРИМТ 10
Улс аймагт нэг шөвгөрсөн нь өнгөрсөн онд болсон Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит барилдаан байв.
БАРИМТ 11
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд таван удаа шөвгөрөхдөө гурван удаа тав давжээ. Мөн нэг удаа долоо, нэг удаа ёс давсан байна.
БАРИМТ 12
Түүний төрсөн ах Ц.Адъяа Аймгийн арслан цолтой. Тэрбээр ахынхаа хамтаар 2024 оны Улсын баяр наадамд дөрөв давсан ховор амжилтыг үзүүлж байлаа.




















































