БАРИМТ 1
Б.Болор-Эрдэнэ 1993 онд Дарханд төрж, өссөн. Тэрбээр ам бүл арвуулаа. 5 эгч, хоёр ахтай. Түүний ээж волейбол тоглодог байжээ.
БАРИМТ 2
Түүнийг наймдугаар ангид байхад нь аав нь сагсан бөмбөг бэлэглэж байсан аж. Тэр үеэс эхлэн гадаа шийдэн дээр сагс тоглох болжээ. Ийнхүү 11-р ангиасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна.
БАРИМТ 3
Түүний өндөр 184 см.
БАРИМТ 4
Б.Болор-Эрдэнэ 5х5 төрлөөр 2015-2016 оны эмэгтэй лигийн улирлын Үнэ цэнэтэй тоглогч болж байсан. Энэ жил буюу 2025-2026 оны эмэгтэй улирлын Үнэ цэнэтэй тоглогч болсноор хоёр дахь удаагаа энэхүү шагналтыг хүртэж буй.
БАРИМТ 5
Мөн тэрбээр 2023 оны Бүх оддын тоглолтын MVP тоглогчоор шалгарч байсан удаатай.
БАРИМТ 6
Тэрбээр 5х5 төрлөөс гадна 3х3 төрлөөр Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
БАРИМТ 7
Түүний анхны багш бол Дарханы Гүржав.
БАРИМТ 8
МУИС-д сурч байхдаа оюутны “Универсиад“ их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Б.Болор-Эрдэнэ МУИС-ийн багаа ахлан оролцоод түрүүлж байсан.
БАРИМТ 9
Түүний нөхөр бөх бөгөөд аймгийн хурц арслан цолтой.
БАРИМТ 10
Тэрбээр чөлөөт цагаараа хөгжим сонсох, усанд сэлэх дуртай. Мөн ном унших дуртай.


















































Сэтгэгдэл (22)