ЭШЛЭЛ 1
Ардчилсан нам хөнгөхөн өөрчлөлт хийгээд зогсох боломж байгаа. Гэвч миний хувьд Ардчилсан нам шат шатандаа бүрэн өөрчлөлтийг хийх ёстой.
ЭШЛЭЛ 2
Цахим шилжилт бол намын хатуу гишүүнчлэлийг халж, эрх чөлөөт нийгэм, жижиг төр, авлигагүй Монголын төлөө хүн бүрийг нэгдэхийг хүссэн уриалга юм.
ЭШЛЭЛ 3
Энэ шинэчлэл бол шилний цаанаас чихэр долоолгосон төдий зүйл биш харин бодитой, жинхэнэ шинэчлэл өөрчлөлт.
ЭШЛЭЛ 4
Цахим системээр хууль эрхзүй, нийгэм бодлогын тулгамдсан асуудлаар дотоод хэлэлцүүлэг өрнүүлэх, санал гаргаж УИХ болон УИХ дахь бүлгээрээ дамжуулан төрийн бодлого шийдвэрт оролцдог болно.
ЭШЛЭЛ 5
Ардчилсан нам эргэлзээгүйгээр хуулиа биелүүлж “Нээлттэй, цэгцтэй” ажиллана.
















































