БАРИМТ 1
World SWAT Challenge нь дэлхийн улс орнуудын цагдаа, тусгай тактикийн (SWAT) багууд оролцдог олон улсын тэмцээн юм.
БАРИМТ 2
Одоогоор хамгийн алдартай, өргөн хүрээтэй тэмцээн нь Дубайд зохиогддог UAE SWAT Challenge юм.
БАРИМТ 3
Хамгийн анхны SWAT Challenge 2004 онд АНУ-ын Арканзас мужийн Литл Рок хотод анх зохион байгуулагдсан бөгөөд олон орны SWAT багууд оролцож, мэргэн буудагч, барилга штурмдах, автомашины дайралт зэрэг төрөлд өрсөлдөж байжээ.
БАРИМТ 4
2005 оноос ивээн тэтгэгчтэй болж, Original SWAT World Challenge нэртэй болсон.
БАРИМТ 5
UAE SWAT Challenge (Дубай) нь 2019 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Дубайн цагдаа болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр явагддаг арга хэмжээ юм.
БАРИМТ 6
Энэ тэмцээн нь тус улсын хүчний байгууллагуудын мэргэжлийн ур чадвар, тактик, багийн уялдаа холбоог дээшлүүлэх, туршлага солилцох зорилготой.
БАРИМТ 7
Одоогоор дэлхийн хамгийн том, нэр хүндтэй UAE SWAT Challenge (Дубай) тэмцээн тооцогддог.
БАРИМТ 8
Онооны нийлбэрээр нийт аваргыг тодруулдаг. Шагналын сан нэлээд өндөр ойролцоогоор 260 мянган ам.доллар байна.
БАРИМТ 9
UAE SWAT Challenge (Дубай)-д 2023 онд Узбекистаны SWAT баг аварга болсон.
БАРИМТ 10
2025 онд UAE SWAT Challenge нь 46 улс оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоосон.
БАРИМТ 11
2025 онд Хятадын Жэжян (Zhejiang) мужийн SWAT баг түрүүлсэн.
БАРИМТ 12
Тэмцээний зорилго нь зөвхөн ялах бус, олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоо юм. Олон улс энэ тэмцээнийг өөрсдийн тусгай хүчний бэлтгэлийн түвшинг шалгах талбар болгон ашигладаг.
БАРИМТ 13
2026 оны “UAE SWAT Challenge” (Дубайн олон улсын SWAT тэмцээн)-д Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар ба Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн 2 баг оролцож байна.
БАРИМТ 14
Тэмцээн 2026 оны 2 дугаар сарын 7–11 нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайд зохиогдож байна.
БАРИМТ 15
Энэ удаагийн тэмцээнээс Монгол Төрийн Тусгай хамгаалалтын газрын баг гуравдугаар байр эзлээд байна.


















































