ЭШЛЭЛ 1
Түүнийг Амарсайханы Тодмагнай гэдэг.
ЭШЛЭЛ 2
1999 оны гуравдугаар сарын 06-нд төрсөн.
ЭШЛЭЛ 3
Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул.
ЭШЛЭЛ 4
Өөлд үндэстэн.
ЭШЛЭЛ 5
Биеийн өндөр 180 см, биеийн жин 90 гаруй кг ажээ.
ЭШЛЭЛ 6
2017 онд Сумын начин болсон.
ЭШЛЭЛ 7
2018 онд Сумын харцага, Сумын заан цолыг ойрхон хүртсэн.
ЭШЛЭЛ 8
2019 онд Сумын заан цолоо баталжээ.
ЭШЛЭЛ 9
Тэрбээр Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 2024, 2025 онд хоёр удаа үзүүрлэж байв.
ЭШЛЭЛ 10
Мөн дунд шөвөгт нэг, бага шөвөгт гурван удаа шалгарсан юм.
ЭШЛЭЛ 11
2023 онд тэрбээр "Ургацын баяр"-т зориулсан барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Сериктэй барилдаж унасан. Б.Серик заан түүнийг унагасныхаа дараа толгой дээр нь дарж боссон учир сахилгын шийтгэл хүлээж байв.
ЭШЛЭЛ 12
Тэрбээр "Сар шинийн барилдаанд түрүүлэх зорилготой ирээд түрүүллээ" хэмээн хэвлэлд ярьжээ.




















































