БАРИМТ 1
Түүнийг Даваанямын Бямбадорж гэдэг.
БАРИМТ 2
Түүний аав Рэгжийбуугийн Давааням нь Үндэсний бөхийн Улсын заан цолтой бөх юм.
БАРИМТ 3
Сүмогийн нэр нь Харүмафүжи Коохэй юм.
БАРИМТ 4
Түүний төрсөн ах Д.Лхагвадорж нь Үндэсний бөхийн Улсын начин цолтой бөх байдаг.
БАРИМТ 5
Түүнчлэн түүний авга ах Р.Нямдорж нь Үндэсний бөхийн холбоог олон жил тэргүүлсэн. Р.Нямдоржийн хүү Улсын гарьд Н.Ганбаатар юм.
БАРИМТ 6
1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн. Өнөөдөр 42 нас хүрч байна.
БАРИМТ 7
Улаанбаатар хотод төрсөн.
БАРИМТ 8
Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул.
БАРИМТ 9
Мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг байв.
БАРИМТ 10
Түүний биеийн өндөр 186 см, жин 137 кг жинтэй.
БАРИМТ 11
Мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна билээ.
БАРИМТ 12
2008 оны 11 дүгээр сар хүртэл Ама Коохэй (安馬 公平) хэмээх нэрээр барилддаг байсан.
БАРИМТ 13
2008 оны 11 дүгээр сарын башёд ёкозүна Хакүхотой үзүүр түрүү булаалдсан. 2009 оны тавдугаар сарын башёд мөн Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн.
БАРИМТ 14
2011 оны долдугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 дүгээр саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цолд хүрчээ.
БАРИМТ 15
Дээд зиндаанд нийт 9 удаа түрүүлсэн.
БАРИМТ 16
Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ.
БАРИМТ 17
2009 оны зургадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртжээ.
БАРИМТ 18
Дээл зиндааны есөн түрүүгээс гадна Жүүрёо, Санданмэ, Жонокүчи зиндаанд тус бүр нэг түрүүлжээ.
БАРИМТ 19
Түүний хамгийн анхны башё нь 2001 оны нэгдүгээр сард байв. Улмаар 2004 оны 11 дүгээр сард Макүүчид дэвшсэн.
БАРИМТ 20
Тэрбээр Жосай Олон Улсын Их Сургуулийн Олон Улсын Удирдлагын Төгсөлтийн Сургуульд суралцаж төгссөн.
БАРИМТ 21
Улмаар зодог тайлсныхаа дараа Монголдоо ирж "Шин Монгол Хакухо Гакуэн" сургуулийг байгуулсан.
БАРИМТ 22
2017 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд барилдаад зодог тайлсан.
БАРИМТ 23
Түүний хобби нь гольф тоглох, зураг зурах ажээ.
БАРИМТ 24
Дээрээ гурван ахтай өссөн тэрбээр багаасаа л бөх болох нь тодорхой байжээ. Хамгийн анх Улаанбаатар хотод жүдогийн сургалтад явж эхэлсэн байдаг.


















































