Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

2026-9-25
0
ЖИРГЭХ

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож, нийт 32 багаас шалгарч үлдсэн 10 багийн оролцогчдод амжилт хүсэж,”Нээлттэй парламент” хакатоны зорилго, ач холбогдлын талаар оролцогч залуустай санал бодлоо нээлттэй солилцов.  Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт дэвшүүлж, “Нээлттэй парламент” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаагаа онцолсон. 

"Нээллттэй парламент" хөтөлбөрийн хүрээнд бодит ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимыг албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд олон шат дамжлага, хүндрэлтэй нүүр тулдаг байв. Өнөөдөр иргэд өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг бодит танхимтай болсон гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианхаа эхэнд хэллээ.  Үргэлжлүүлэн өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосныг дурдаад УИХ-ын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн ямар хууль дээр хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломж бүрдсэн болохыг тэмдэглэв.

Түүнчлэн “E-Mongolia” системд “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсийг шинээр нээснээр одоогийн байдлаар 700 гаруй иргэнээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх явц үргэлжилж буйг танилцуулсан. Мөн дээр дурдсан зарчмын хүрээнд парламентын сайтын шинэчилсэн хувилбар бэлэн болоод байгаа бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд илүү  ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгоход “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтэд оролцож буй 10 багийн залуусын шийдэл, оролцоо чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, оролцогчдод амжилт хүслээ.

Шалгарсан 10 баг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудлууд дээр ажиллаж, 24 цагийн дотор технологийн шийдлийн ажиллах эх загвар боловсруулна. Хөгжүүлэлт 2026 оны есдүгээр сарын 26-ны 09:00 цаг хүртэл үргэлжилж, багууд бүтээлээ шүүгчдийн багт хүлээлгэн өгөх юм. Оролцогч багуудын шийдэл парламентын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой хүргэх,иргэдийн санал хүсэлт, оролцоог үр дүнтэй боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг хүртээмжтэй болгох, парламентын дотоод ажиллагааны гар процессыг технологиор хөнгөвчлөх зэрэг үндсэн чиглэлд төвлөрч байна.

Багуудаас 24 цагийн хугацаанд бэлэн бүтээгдэхүүн гаргахыг шаардахгүй. Харин тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг бодитоор харуулах, цааш хөгжүүлэх боломжтой эх загвар, модуль, функц эсвэл туршилтын шийдэл боловсруулах юм. Хөгжүүлэлтийн үеэр оролцогчид парламентын үйл ажиллагаа, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өгөгдөл, хиймэл оюун зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, өөрсдийн шийдлээ бодит хэрэгцээ, процесс болон ашиглах боломжтой өгөгдөлтэй тулган хөгжүүлнэ. Мөн хиймэл оюуныг ашигласан шийдлүүдэд зөвхөн техникийн боломжийг бус өгөгдлийн эх үүсвэр, нууцлал, аюулгүй байдал, хүний хяналт болон хариуцлагатай хэрэглээг хамтад нь авч үзэх зарчим тавигдаж байна. “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн шилдгүүд маргааш (2026.09.26) тодорно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    14 мин
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    3 цаг 10 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    4 цаг 8 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    4 цаг 43 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    4 цаг 55 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    5 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    5 цаг 32 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    5 цаг 37 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    5 цаг 48 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    5 цаг 50 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 53 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    6 цаг 24 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    6 цаг 30 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    6 цаг 37 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 49 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    7 цаг 21 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    7 цаг 29 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    7 цаг 41 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    22 цаг 59 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    23 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК