
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, иргэдэд хүрэх мэдээллийг илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Цахим системийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын дүн, Байнгын хороодын үйл ажиллагаа, хуулийн төслүүдийн талаарх мэдээлэл болон иргэдээс санал, хүсэлт авах боломжийг нэг дор төвлөрүүлсэн платформыг хөгжүүлж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэн бүрт бодит цагийн горимоор шуурхай хүргэх нь ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн итгэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн энэхүү шинэчлэл нь “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй чухал ажлуудын нэг болохыг тэмдэглэлээ.




















































