
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн “Цэцэрлэгийн барилга, 150 ор /Архангай, Цэнхэр сум/” төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, есдүгээр сарын 22-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллалаа.
Улсын комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн хэрэгжүүлсэн болохыг үндэслэн тус цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авсан байна. Тус барилгын зураг төслийг “Онч тэнхлэг” ХХК, барилга угсралтын ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК гүйцэтгэжээ.
Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын хүүхэд багачууд сургалт, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн шинэ цэцэрлэгийн байранд хамрагдах боломж бүрдлээ.

























































