Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа “Олон жил хүсэн хүлээсэн мөч минь биеллээ олж, бие даасан анхны “Сайхан ч юм даа” тоглолтоо та бүхэндээ хүргэхээр ажилдаа орлоо.
Эх орон, ээж аав, хайр сэтгэл гээд хүний амьдралын бүх л гэрэл гэгээг дуулан та бүхэндээ хүргэж, одоо шалгалтаа өгөхөд бэлэн болжээ.
Ундрал миний бие баг хамт олныхоо хамтаар бүхий л хүчээ дайчлан хичээж гайхалтай тоглолт хүргэх болно оо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.
“Сайхан ч юм даа” тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болно.
Тоглолтын тасалбарыг цахимаар: Ticket.mn
биет талсалбарыг:
- Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
- Shangri la mall B1 давхар М trip
- Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
- Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол, Номин Юнайтед, Номин Макро салбарууд/




























































