
УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхэлж Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуулыг хэлэлцэж байна. Энэ үеэр тэрбээр УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ХЗДХ-ийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдээд явж байгаа. 2025 оны намар хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон ил хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг хийнэ. Энэ асуудалд нэг мөр хатуу гараар тэмцэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой" гэв.
























































