
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуулыг хэлэлцэж байна. Энэ үеэр тэрбээр УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал бол үндсэндээ Хууль зүй, дотоод хэргийн яамны чиг үүргийн нэг. Иймээс хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллана. ХЗДХ-ийн яам бол бодлогын яам. Сайд гэм буруутай эсэхийг шийддэггүй. Хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан хараат бусаар ажлаа хийх ёстой. Миний хувьд эдгээр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, харин хариуцлагыг шаардаж ажиллана" гэв.
























































