
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын есдүгээр сарын 7-ны байдлаарх мэдээллээр, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 6,757 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 3,269 хүн нас баржээ. Уганда улсад 20, Францад нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын голомт зургаан мужийн 61 эрүүл мэндийн бүсийг хамарчээ. Мөн хөрш орнуудад халдвар дамжин тархах эрсдэл хэвээр байгааг ДЭМБ анхааруулсан байна.
Гэсэн хэдий ч халдварын тархалтыг бууруулах чиглэлд тодорхой ахиц гарч байгааг ДЭМБ мэдээлжээ. Ялангуяа Итури мужийн зарим хэсэгт халдварын тархалт саарч, Өмнөд Киву мужид тавдугаар сараас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Хойд Киву мужид халдварын тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй асуудал хэвээр байна.
Эбола вирусийн энэ удаагийн дэгдэлт нь Бундибугио вирусийн хувилбараар үүсгэгдсэн бөгөөд вакцинжуулалт, халдвар авсан хүмүүстэй хавьталд орсон хүмүүсийг илрүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах ажиллагаа үргэлжилж байна.
Л.Баяр






















































