
Файн Гоулд Нэйшн (Fine Gold Nation) компани албан ёсоор Монголын хамгийн анхны алтны киоск буюу алт авах автомат машиныг Хан-Уулын Emart салбарт нээлээ. Энэ нь үнэт металлын зах зээлийг хүн бүрт хүртээмжтэй, нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын цоо шинэ шийдлийг нэвтрүүлж буй үйл явдал юм. Цоо шинэ хөрөнгө оруулалтын шийдэл Алт бол өнөө цагт зөвхөн гоёл чимэглэл төдий биш, үнэ цэнтэй бэлэг, үе дамжих өв төдийгүй, мөнгөө үнэгүйдлээс хамгаалах хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм. Харилцагч та бага дүнгээс эхлэн хөрөнгөө өсгөх боломжтой боллоо.
Харилцагч та 1, 2.5, 5, 10 граммынсонголттой цэвэр алтан гулдмайг тус киоскоос шууд худалдан авах боломжтой бөгөөд энэ нь бага дүнгээс эхлэн хөрөнгөө өсгөх хүсэлтэй хүн бүрт зориулагдсан бодит шийдэл болж байна. Түүнчлэн FGN гар утасны аппликэйшнээр худалдан авсан алтаа ч киоскоос биетээр нь гаргаж авах боломжийг бүрдүүлжээ.
Олон улсын стандарт, хариуцлагатай үйл ажиллагаа Файн Гоулд Нэйшн компани нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн ISO 9001:2015, байгаль орчны менежментийн ISO 14001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн ISO 45001:2018стандартын баталгаажуулалтад тус тус хамрагдаж, эрсдэлээ Агис даатгал-аар давхар хамгаалсан байна. Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, найдвартай байдалд бүрэн итгэх боломжтой юм.
Цогц үйлчилгээ ба цаашдын төлөвлөгөө Тус компани нь алтны киоск, гар утасны аппликэйшн, алт хадгалалт болон гулдмай үйлдвэрлэлийг уялдуулсан цогц үйлчилгээг хөгжүүлж байгаа юм. Энэхүү анхны киоск нь дээрх үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах эхний алхам бөгөөд цаашид киоскийн сүлжээ, борлуулалт болон алт олгох цэгүүдээ үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Fine Gold Nation-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Файн Гоулд Нэйшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Түвшинтөрийн нээлтийн үеэр өгсөн ярилцлагатай энд дарж танилцаарай. Байршил: Хан-Уулын Emart, 1-р давхар(Emart-ын цагийн хуваарийн дагуу ажиллана) Дэлгэрэнгүй мэдээлэл: www.finegold.mn FGN апп татах: FGN АПП Лавлах утас: 7799-9999


























































