Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөлдсөн “Хөдөлмөрийн зах зээл”-ийг гэсгээе

2013-4-08
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн Засгийн газраас  энэ оныг “Ажил, орлоготой Монгол хүнийг төлөвшүүлэх жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд 150 мянган ажлын байрыг бий болгоно хэмээн Хөдөлмөрийн яамнаас  бодлого боловсруулан ажиллаж байна.
   
хүмүүс    Шинэчлэлийн Засгийн газраас  энэ оныг “Ажил, орлоготой Монгол хүнийг төлөвшүүлэх жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд 150 мянган ажлын байрыг бий болгоно хэмээн Хөдөлмөрийн яамнаас  бодлого боловсруулан ажиллаж байна. Манай улсад хөдөлмөрийн насны 1,7 сая иргэн бий. Эдгээрийн нэг сая гаруй нь ажилтай. Үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд 22 хувь, мал аж ахуй эрхэлж буй  нь 26, цалинтай ажилчин 44, өрхийн үйлдвэрлэл зургаан хувь, нөхөрлөл хоршооныхон хоёр хувийг эзэлж байна гэсэн статистик тооцоо гарчээ. Харин 688 мянга хүн эдийн засгийн идэвхгүй талбарт орж буй юм. Өнөөдрийн байдлаар монголд 80 гаруй мянган хүн ажилгүй байна гэсэн статистик судалгаа байна. Энэ  80 гаруй мянган хүнээс 30  мянга нь идэвхтэй ажил хайж байгааг хөдөлмөрийн биржийнхэн хэлэв.
   
      Уг нь “Ажилд авна” гэсэн зар  сонин хэвлэл, зурагт, радиогоор байнга л явах юм. Тэгсэн хэрнээ ажил хайж байгаа хүмүүст нь ажил олдохгүй, ажил олгогчдод нь ажилтан олддоггүй гажиг тогтолцоо манайд үүсчихлээ. Энэ адармаатай зүйлийн гол учиг нь юу юм бол гэдэгт хариулт авахаар нэлээн хэдэн хүмүүстэй уулзсан юм.

    Хүмүүсийн ярианаас үзвэл хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй байгаа нь хэд, хэдэн шалтгаантай аж. Энэ цагт ажил олгогч эздэд  мэргэжилтэн  олдоход хэцүү болсон юм байх.  Нарийн мэргэжлийн 30-аад  хүнээс  хоёр нь л тунаж үлддэг. Хүмүүс мэргэжилтэй ч хийж чаддаг зүйлээр тааруухан байдаг аж. Дээр нь  ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн ховор болсныг ажил олгогчид хэлж байв. Үнэндээ томоохон компаниудын “Ажилд авна” гэсэн зар хэдэн сараар дамнан гардаг нь сайн ажилтан олддоггүйтэй холбоотой аж. Доод тушаалаас захирал хүртэлх албанд хүн тэнцүүлж ажиллуулна гэдэг Монголын нөхцөлд  амаргүй даваа болсныг ажил олгогчид ам өрсөн ярьж байсан.  Дээд боловсрол эзэмшсэн  нь наад захын албан бичиг боловсруулж чаддаггүй, ажлын  ачаалал даах чадваргүй байдаг аж. Барилга дээр ажилласан нэг нь архи уугаад алга болчихно. Дээр нь барилгын материалаас хумслана гээд түмэн зовлон ажил олгогчдод учирдаг байна.
   
    Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 140 гаруй  их, дээд сургууль, коллеж бий. Эндээс жилд дунджаар 50 орчим мянган оюутан төгсдөг бөгөөд ердөө 30 гаруй хувь нь л ажлын байртай болдог аж. Тэгэхээр цаана нь 35 мянган оюутан ажилгүйчүүдийн эгнээнд элсэх нь тэр.  Диплом өвөртөлсөн дээд мэргэжилтнүүд “гудамж метрлэж” буй  шалтгааныг ажил олгогчид тайлбарлахдаа, “Монголын их, дээд сургуулиуд оюутнууддаа онол л зааж байна. Онолоор “бөмбөгдүүлсэн” хүмүүс амьдрал дээр гараад ажиллах нь тун ховор. Өнөөгийн их, дээд сургуулийн боловсролын тогтолцоо, системийг амьдралд ойртуулж өөрчлөх хэрэгтэй юм.  Их сургуульд дөрвөөс таван жил сурсан нөхдийг дахин  сургаж  авах шаардлага бидэнд гарсаар байна” хэмээн ажил олгогчид учирласан.

    Чанартай  мэргэжилтэн яагаад бэлтгэж чадахгүй байна вэ гэсэн асуултад их, дээд сургуулийнхан  “Оюутнууд практик талдаа тааруухан гарч байж болох юм. Өнөөдөр их, дээд сургуулиуд оюутны сургалтын төлбөрөөр л амьдарч байна. Хүмүүс оюутны төлбөрөөс их, дээд сургуулиуд бөөн ашиг олдог мэтээр хүлээж авдаг. Яг үнэн хэрэгтээ орсон орлогын 60 орчим хувь  нь  багш нарын цалинд явчихдаг учраас сургалтын орчин нөхцлийг сайжруулж, дэлхийн жишигт хүргэхэд хөрөнгө мөнгө дутдаг” хэмээж байсан.
          
    Үүнээс гадна яг хэрэгтэй нарийн мэргэжилтэн  монголд цөөн байдаг аж. Учир нь монголчуудын туйлширдаг зан нэг мэргэжлийг хэтийдүүлдэг байна. Нэг хэсэг хүмүүс хүүхдээ эдийн засагч, хуульч л болгож байвал болох юм шигээр их, дээд сургуулийн ангийг дүүргэж байсан. Харин одоо “Оюутолгой”, “Тавантолгой”-н сургаар уул уурхайн сургууль руу  хошуурцгааж байгаа аж. Тиймээс мэргэжилтний тэнцвэр монголд алдагдчихсаныг учир мэдэх хүмүүс хэлж байсан.  Үнэндээ манай улсад уул уурхайгаас гадна бусад нарийн мэргэжилтнүүд бэлтгэх хэрэгцээ их байгаа.  Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдээс жилд дунджаар 15 мянга орчим хүн төгсөж байгаагийн 70 гаруй хувь нь ажлын байртай болдог аж. Энэ мэтээс үзэхэд мэргэжилтэн бэлтгэхдээ Монгол Улс анхаарахгүй бол болохгүй нь ээ .
    
    Түүнчлэн ажил хайж байгаа хүмүүст ч бас  асуудал байдаг аж. Олон газар “ажилд орох” анкет бөглөсөн ч дуудаж ярилцлагад оруулдаг нь ховор гэх. Ажилд орсон ч гурван сарын хугацаатай харна гэдэг байна. Энэ хугацаандаа хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээний цалинг өгдөг бөгөөд тэднийг цаг наргүй зүтгүүлдэг аж. Амралтгүй явна. Дээр нь ядарна. Өдрийн ч хоолны мөнгөгүй, унааны зардалгүй хүмүүс цалиндаа хүртлээ хэцүүддэг гэнэ. Үнэхээр ажил олгогч бидэнтэй хүн шиг харьцаад, хөдөлмөрийн хуулиа барьдагсан бол юу гэж бид шантрах билээ гэх хүмүүс олон байна.Эндээс үзэхэд ажил хийх гэсэн хүмүүсийн эрч хүчийг ажил олгогч нар сордог аж.
Дээрх байдлаас гаргалгаа хийвэл монголын хөдөлмөрийн зах зээлд зохицуулалт алга байна. Мэргэжилтнүүдийн сургалтыг ажил олгогч эздийн захиалгатай нийцүүлж уялдуулбал хаана хаанаа хэрэгтэй юм. Ажилгүйдлийн учигийг дээрх хүмүүсийн тайлбаруудаас тайлж болох нь. Гагцхүү хаанаас нь хөвөрдөх вэ гэдэг нь чухал. Өнөөдөр зөвхөн ажил олгогчид бурууг тохож боломгүй. Бас ажилчдад бурууг өгөхийн аргагүй. Үнэндээ цалинг нь олигтой өгөхгүй, хугацаандаа тавихгүй,  ажиллах  нөхцлийг  бүрдүүлж өгөөгүй ажил олгогчдод сайн ажилтан олдохгүй. Харин  барилгын материалыг нь  хулгайлан, архи уун ажил хийдүүлдэг сэтгэлгүй нөхдөд ажил олж, бор ходоодоо тэжээнэ гэдэг үлгэр. Эсвэл аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж түүнийхээ үр шимийг хүртэнэ гэсэн сэтгэлгээ монголчуудаас тэгтлээ алсраачихаа юу даа гэсэн бодол төрмөөр өө.  Тиймээс ажил олгогч нь зах зээлийн зарчмаас гажихгүйгээр цалин хөлсийг нь өгч, ажилчдаа амрааж цаг нартай ажиллуулдаг болгоё. Ажилчид нь сэтгэлээсээ хөдөлмөрлөж тэр хэрээрээ цалингаа авдаг зарчим руу шилжвэл яасан юм бэ.
Б.Аяз
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 22 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 46 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 0 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 7 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 14 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 29 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 31 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 10 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 13 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 28 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 37 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 48 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 17 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 29 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 37 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 48 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК