2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулсан ч эцэстээ үймээн болж дөрвөн иргэн нас барсан.

2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулсан ч эцэстээ үймээн болж дөрвөн иргэн нас барсан. Тиймээс гурван шатны шүүхээс нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй гэсэн үүрэг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэмээн хошууч, генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт ял оноосон юм. Мөн хохирогчдод төрөөс нөхөн олговор олгох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл хохирогчид нөхөн олговроо аваагүй байна. Түүнчлэн хөлөндөө буудуулсан хоёр иргэн дахин хагалгаанд орохоор болжээ. Тухайн хагалгааг гадаадад эмчлүүлэх шаардлагатай бөгөөд эмчилгээний мөнгө хохирогчийн ар гэрт байхгүйгээс хагалгааг хойшлуулсаар байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/