Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 14:00 цагт болох ёстой байсан ч энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Тодруулбал, хариуцагчийг төлөөлөн оролцож байгаа МАН-ын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд сонгуулийн ажилтай учир ирэх боломжгүй болсон байна. Ингэснээр Лениний музейн гэх тодотголтой хэрэг гурав дахь удаагаа хойшилж байгаа юм. Хэргийг эргэн сануулахад, нэхэмжлэгчээр Монгол Улсын Засгийн газар ССАЖЯ оролцож, Лениний музейг төрийн өмчлөлд эргүүлэн авахыг зорьж буй юм. Харин МАН- ынхан уг байрыг намын өмч гэж үзсээр байгаа билээ. ССАЖЯ-ны хувьд Лениний музейг төрийн өмчлөлд буцаан авч, “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/