Хар тамхи хэрэглэж, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдсан “Дижитал”
хамтлагийн ахлагч асан Баавар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд ШШГЕГ-ын
харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгай камерт түлэгдэж, бэртсэн
хэрэг гарсан. Тэрбээр бэртсэн даруйд “Мөнгөн гүүр” эмнэлэгт сар гаруйн
хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн тавдугаар сарын 9-нд
эмнэлгээс гарсан юм.

Хар тамхи хэрэглэж, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдсан “Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгай камерт түлэгдэж, бэртсэн хэрэг гарсан. Тэрбээр бэртсэн даруйд “Мөнгөн гүүр” эмнэлэгт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарсан юм.
Түүний хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд шүүх байсан ч биеийн байдал муу хэмээн тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Харин нэгэнт бие нь сайжирсан тул түүнийг маргааш шүүхээр болжээ. Хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 08.30 цагт болно.
Д.Ундрах /24tsag.mn/