
Өчигдөр объектын гал түймэр хоёр, гал түймрийн зөрчлийн найман дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тухайлбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Ногоон хотхонд 5 давхарт хоёр өрөө байранд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж Аврах шуурхай салбарын тасаг долоон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, байрны оршин суугч 52 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Н-ын 5 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаарын хамт шатаж нурсан байсныг цасаар дарж унтраасан байна.
24tsag.mn