Монгол улс анхны салхин фермээ энэ сард ашиглаж эхлэх талаар гадны
хэвлэлүүд мэдээлж байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах
зорилгоор 122 сая ам.долларын өртөгтэй баригдсан “Салхит” ферм манай
улсад сүүлийн 30 жилд баригдсан хамгийн том үйлдвэр аж.

Монгол улс анхны салхин фермээ энэ сард ашиглаж эхлэх талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 122 сая ам.долларын өртөгтэй баригдсан “Салхит” ферм манай улсад сүүлийн 30 жилд баригдсан хамгийн том үйлдвэр аж.
Энэ сарын 20-ны өдөр ашиглалтад орох “Салхит” ферм Төв аймгийн нутагт байрлаж байна. Салхин ферм нь жилд 122 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн усыг хэмнэхээс гадна 180 мянган тонн нүүрсхүчлийн хийг үгүй хийх чадалтай гэлээ.
Энэхүү төслийг “Newcom” группын “Clean Energy” компани гүйцэтгэж байгаа юм байна. Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авахыг зорьж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)