Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-аас мэдэгдэл гаргалаа

2014-2-28
0
ЖИРГЭХ

    тусгаарӨнөөгийн эх баригч АН-ын явуулж буй  алдаатай бодлого, үйл ажиллагааны уршгаар Монгол улсын нийгэм эдийн засаг өнөөдөр гүн хямралд орж, улс орны эдийн засаг, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор, хүндэрсээр байна. Өргөн хэрэглээний барааны үнэ, бензин шатахуун, валютын ханш өдөр өдрөөр, улам бүр өссөөр байхад эх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй, авч чадахгүй  байгаад эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашиг, нийгмийн тогтвортой байдал, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэгч улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам ихэд санаа зовж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

АН, Шударга ёс эвслийн Шинэчлэлийн гэх Засгийн газар өнгөрсөн 1 жил 7 сарын дотор засч залруулахад хүндрэлтэй, их цаг хугацаа шаардагдах олон тооны бодлогын ноцтой алдаа гаргаж Монгол улсын нийгэм эдийн засгийг гүн хямрал руу түлхээд байна. Энэ богино хугацаанд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, Хятадын хөгжлийн банкнаас зээлсэн 280 сая ам.доллар, Самурай бондын 290 сая ам.доллар, Хөгжлийн банкинд байршуулж үлдээсэн 580 сая ам.доллар нийт 2 тэрбум 650 сая ам.долларын гадаад зээл шинээр авч, түүнчлэн дотоодын зах зээлээс 2013 онд нийт 890 тэрбум төгрөгийн зээл авч зарцуулсан нь нийт 5 их наяд 529 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31,5 хувьтай тэнцэх өр тавьсан байна.

Мөн Монгол банктай хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэртэй 3 их наяд төгрөгийг хэвлэн, зээл нэртэй зарцуулсан нь үр дүнгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн, эдийн засгийн нэг салбараас нөгөө рүү нь инфляцийг хөөрөгдөж, нийт эдийн засагт тарааснаар өнөөдөр улс орны эдийн засгийг тогтворгүйжүүлээд байна.Улсын өрийг эрс ихэсгэж, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр нийт 8 их наяд 529 тэрбум төгрөг зарцуулж, зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь эдийн засаг, нийгмийг тогтворгүйжүүлж, энэ нь  гадаад худалдааны алдагдал болон гарч, дотоодын ААН-үүд, иргэд болон Монгол банкинд өр болон үлдээд байна.

Гадаад валютын  нөөц огцом буурлаа. 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн  хямралын үед Монгол Улсын валютын нөөц 340 сая ам.доллараар буурч байсан бол өнөөдөр дэлхий нийтээр хүндрэл, хямралгүй байхад Монгол улсын гадаад  валютын албан нөөц 2012 онд 4,125 тэрбум ам.доллар байсан нь 2013 оны эцэст 71 гаруй хувиар буюу 1,193 тэрбум ам.доллар болтлоо буурлаа.

Дээрх алдаатай бодлого, үйл ажиллагааны үр дагавар нь үндэсний мөнгөн тэмдэгт рүүгээ хийсэн дайралт болж, төгрөгийн ханшийг 33 хувиар сулруулж, Монгол банк хуулиар хүлээсэн “үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах” үндсэн үүргээ биелүүлэх чадваргүйг баталж байгаагийн дээр, цаашид валютын ханшийг тогтворжуулах боломжгүй ноцтой байдалд хүргээд байна.

Ам.долларын ханш өсөх нь эрх баригчдын хэлж, ярьж байгаачлан “дотоодын үйлдвэрлэлийг дэмжих таатай орчин, боломж” биш харин эсрэгээрээ Монгол Улсын хөгжлийг тодорхойлж ачааны хүндийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд зардал өсгөх дарамт болж, үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна.  2012 онд ХАА-н чиглэлээр 2878 ААН үйл ажиллагаа эрхэлж байсан бол 2013 онд  839 болж, Уул уурхай, олборлолтын чиглэлээр 430 ААН үйл ажиллагаа явуулж байсан нь 70 болж, Боловсруулах аж үйлдвэрийн салбарт 4492 ААН үйл ажиллагаа явуулж байсан нь 2644 болж буурсан нь манай улсын эдийн засгийн доройтол ямар түвшинд хүрээд байгааг харуулж байна.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед “ам.долларыг 1384 рүү буулгана” гэж ам өгч байж хүч түрэн баталсан эрх баригчид өнөөдөр жолоо цулбуургүй өсч байгаа ам.долларын ханшийн өсөлтийг зогсоох, бууруулах тодорхой арга хэмжээ авахын оронд “Битгий муу амлаад бай, эдийн засаг сэргэнэ, сайжирна” хэмээн худлаа ярьж, ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх тодорхой бодлого, бодитой ажил гээд хэлчих юмгүй, Төсвийн хуулийг ноцтой зөрчөөд сууж байна.

Монгол Ардын Нам дээрх алдаатай бодлого, үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж, засч залруулах талаар тодорхой санал санаачлага гаргаж байсан хэдий ч  АН, түүний УИХ дахь бүлэг алдаатай бодлого үйл ажиллагааг нь таслан зогсоож, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийн оронд өөгшүүлэн дэмжиж одоогийн энэ ноцтой хямралд хүргэсний хариуцлагыг АН, түүний тэргүүлж байгаа Засгийн газар хүлээх ёстой гэж үзэж байна.  Төгрөгийн ханшийг тогтворжуулах, хамгаалах, чангатгах тусгайлсан бодлогыг нэн даруй боловсруулж яаралтай хэрэгжүүлэхийг Монгол банк,  Засгийн газраас  шаардаж байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Баагий (202.179.11.42)
    "Авилгачид"-ын үүр болсон МАН-ынхны тарьсан гай балагаар улс орны эдийн засаг "өвчилсөн". Түүнийг нь эмчлэхийн тулд нэлээд хугацаа хэрэгтэй юи шиг байна дөө
    2014 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.8.24)
    MAN-n gargasan medegdel yamar zorilogtoi yum be. Ene zasgiig unagaad uur zasag garahaar genet mongol saijrah yum uu. Tewcheergui belenchleh setgelgeetei ulsuud yamar ch ih bdag yum bde. MAN eeljit shougaa l hiij bn. Sonin yu cn alga
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • nam bus (182.160.8.24)
    Шинэчлэл рэформ хийхэд түр зуурын уналт заавал гардгийг дэлхийн практик харуулдаг. Буруу тогтолцоотой байсан зүйлийг засаж шинэчлэхэд сөрөг үр дагавар гарч л байдаг. Харин энэ агшин дээр нь жүжиг найруулж шинэ засгийг муу ажиллаж байгаа мэтээр түмний тархийг угааж дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийж буй зарим нам, бизнесийн бүлэглэл, авилгалч хамтрагчид “Тамын тогоо”ны галийг өрдөхөө зогсоовол хойд үед чинь буян болог.
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.6)
    Ингэж тэнэгтэж яанаа.
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    MAN tusbiin mingiig ard tumend taraaj songuuliin surtalchilgaa hiisen. baahan halamj taraaj turiig hooson danstai dampuutuulsan baisanshdee.ichmeer yumaaa
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    Х У Ц А А... ОВООГ ТАНАЙ НАМ Л БОСГОДОГ Ш ДЭЭ. АН-ЫН НЭР ХҮНД ӨСӨХИЙН ХЭРЭЭР ТА НАР ЯАЖ ИЙГЭЭД Л МУУТГАХЫГ ОРОЛДОХ ЮМАА... ЖААХАН УХААНТАЙ БАЙГААЧ... ЭСВЭЛ ТАРЦГАА, ТАНАЙ НАМ.
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • ama (182.160.38.19)
    bi buruu songolt hiisendee haramsaj bna ahij l АН.ni tuluu sanalaa uguhgui ee
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • tur zasag (202.179.20.186)
    mongoliin ard tumniig nohoishig uzej bgaa ene turuus garsan ter bumtanguud mongoloo gesen zureh setgel daanch alagdaa
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    хүнс барааны үнэ тэнгэрт хадчихлаа, яах вэ
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.9)
    Хүчтэй тэмцэл хэрэгтэй. Түүнээс нааш ер.сайд банкны прөнхиылагч 2 амиа хоохойлохоос өөр юу ч хийхгүй гэдэг нь ойлгомжтой бна
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.37.117)
    ман- хан та нар шаардаад суугаад байх уу? уих -г тараагаач.
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • шударга ёс (122.254.111.106)
    "ШҮЛХИЙ ӨВЧИН” ГАМШГИЙН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ “F” ДҮН ТАВИЛАА. Өвчний нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг аж. Тэгвэл Сүхбаатар аймгийн Онгон суманд энэ оны 1 дүгээр сарын 26-нд илэрснээр мэдээлэгдэж, мөн сарын 28-ны өдөр онош нь тогтоогдож, шүлхий өвчний голомт Онгон, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрийг хамарсан бөгөөд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс, Аймгийн Засаг даргын 2014.02.03-ны өдрийн а/54 дугаар захирамжаар Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоож, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан шүлхий өвчний нөхцөл байдал, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хяналт тавих зэрэг ажлыг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, байнга мэдээлэл солилцож иржээ. Шүлхий өвчин нэгэн зэрэг олон суманд илэрснээс үзэхэд нэлээн эрт буюу 1 дүгээр сарын 26-аас өмнө илэрсэн тодорхой байна. Малчид шүлхий өвчнийг мэргэжлийн лабортороос өмнө мэдсэн байх ёстой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын 2013.02.7-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчин 5 сумыг хамарч, нийт 143 үхэр өвчилснийг устгасныг мэдээлж, энэ талаар цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Мөн өдөр Улсын Онцгой комиссын дарга Тэрбишдагва Улсын Онцгой комиссыг хуралдуулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах, сумдад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах, чиглэлээр тодорхой үүргүүдийг өгчээ. Гэтэл Улсын Онцгой комиссын дарга Тэрбишдагва Олон улсад зартай “А” зэрэглэлийн өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийг сахиулахын оронд, онцгой комиссыг хуралдуулчихаад сэтгэл нь амарсан бололтой тэр өдөр буюу хоёрдугаар сарын 7-нд ОБЕГ-ын дарга Дуламдоржийг дагуулаад БНСУ-д зугаалж, намын даргатайгаа золгож, намын хурал хийж яваад ирлээ. Мөн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Энх-Амар ч дарга Дуламдоржтоноос шүлхий өвчнөөс золголт чухал гэдгийг сурч албаны автомашин хөлөглөн 2014.02.7-9-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт айл хэсэн золголтоо үргэлжлүүлсэн байна. Гамшигтай тэмцэх ажилд, тэр тусмаа хүн, малын “А” зэрэглэлийн гоц халдварт өвчний үед цаг алдаж болдоггүй. Цаг л алдах юм бол тухайн өвчний аюулын харанга маш хурдан тархдаг гэдгийг ОБЕГ-ын дарга Дуламдорж (Тэрбишдагвын туслахыг олон жил хийсэн), Энх-Амар (дунд сургуулийн шугам зургийн багш) нар мэдэхгүй байх ч, Тэрбишдагва хуучнаар ХААЯ-ны сайд байсан хүн шүлхий өвчнийг эс тоож, зугаалж цэнгэж, нам төрийн ажлаа ялгаж, салгаж чадахгүй, хариуцлага гэдгийг мэдэхгүй хүн биш л баймаар. Эрхэм шадар сайдтануудыг дотоод, гадаадын золголт, намын хурал хийж явах хойгуур нь 1 аймгийн 3 сумыг хамарсан байсан шүлхий өвчин нь Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн зэрэг 3 аймгийн 10 орчим сумыг хамарч өвчний хүрээ 7 хоногийн дотор 3 дахин өсөж, 3 аймгийн 9 сумын 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Энэ байдлыг Засгийн газрын 2014.02.14-ний хуралдаанаар дахин хэлэлцэж, Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мөн өдрөөс эхлэн шүлхий өвчин тархсан орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва 2014.02.19-нд ОБЕГ-т ажиллаж, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулж шүлхий өвчинтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг сонсчээ. Энэ мэдээгээр “Нийтдээ 264 цэгт 1352 хүн, 255 тээврийн хэрэгсэл, үүрэг мөн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн албан хаагчид “АРС” автомашин, ЗХ-ний 336 дугаар ангийн 2 ширхэг “АРС”, Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангиас давхардсан тоогоор 58 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл тус тус үүрэг гүйцэтгэж байгааг дурьдсан байна. Гэвч дээр дурдагдсан хүн хүч, техник хэрэгслийг ашиглаж арвайх тарвайхаараа зүтгээд байхад нөгөө шүлхий өвчний тархалт ихсэж, энэ өдрийн байдлаар Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдээлснээр 3 аймгийн 11 сумын халдварын голомтод бүгд 1886 мал өвчилсний 1816-г устгажээ. Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Шүлхий өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт шүлхий өвчинтэй тэмцэж буй ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах зорилгоор 2014.02.25-ны өдөр шүлхийн голомт бүхий аймгуудад ажиллаж, “ариутгал халдваргүйжүүлэлт, шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр амьтдыг вакцинжуулах ажлыг тогтоосон хугацаанд зааврын дагуу хэрэгжүүлэхийг үүрэг болгож, арга хэмжээний хүрээнд гарсан зардлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх”-ээр болжээ. Эрхэм онцгой байдлын хурандаа нар энэ өдрийн байдлаар “3 аймгийн 14 сумын нутагт 2908 үхэр шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснийг зориудаар устгасан, шүлхий өвчний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 1410 хүн, 285 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна” гэж мэдээллээ. Шүлхий өвчин 2014.02.27-ны Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Халзан, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Өргөн, Айраг, Сайншанд сумдыг хамраад байна. (шүлхий өвчний тархалтын хүснэгт) Хэрвээ мэргэжлийн байгууллагуудын удирдлага мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай хүн байсан бол энэхүү шүлхий өвчнийг зөвхөн анх илэрсэн тэр нэг, хоёр хот айлын хүрээнд нь нам дарж болдгийг өмнөх түүх гэрчилдэг. Албаны хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд: Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах: Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох нар "Асуудлыг шийдэх вакцины нөөц дууссан, тийм учраас өвчний шинж тэмдэг илэрсэн бүхнийг шууд л устгах буюу буудахаас өөрөөр авах арга хэмжээ алга. Энэ бүхэн вакцин нөөцөлж чадаагүйтэй холбоотой” гэсэн үгийг шууд хэлээд байгаа. Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагвын өгүүлснээр “2013 онд улсын төсвөөс зөвхөн шүлхий өвчний голомтыг арилгахад зориулж гурван тэрбум төгрөг зарлагадсан аж. Үүний тодорхой хувийг вакцин импортлоход зориулсан байж таарна. Харамсалтай нь, үнэн бол өнгөрсөн онд оруулж ирсэн вакцины хугацаа дууссан байж таараад байгаа юм”. ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Сауле: “Энэ өвчин агаар дуслын замаар халддаг учраас тархац нь маш хурдан шүү дээ. Үүнийг зогсоохын тулд бид нарийн мэр¬гэжлийн, чадварлаг баг бүрдүүлж, их хүч, хөдөлмөр гаргаж, өдөр шөнөгүй ажил¬лаж чадсаны ачаар харьцангуй богино хуга¬цаанд шүлхий өвч¬нийг зогсоож байсан. Маш аюултай, эдийн засагт хохиролтой, ард түмний сэтгэл санаанд ч да¬рамттай халдварт өвчин. Одоогийн байдлыг ажиглаж байхад шүл¬хийн тархац олон аймгийг хамарч, газар авах шинжтэй байна. Вакцины нөөц байх¬гүй гэдэг бол ерөөсөө байж болохгүй асуудал. Вакцины нөөц багасаад ирэхэд л тендерээ зарлаад түүний нөөцийг маш яаралтай бүрдүүлж байх ёстой. Мөн мэргэжлийн хүмүүс хэв¬лэл мэдээллийн хэрэгс¬лээр хугацаа нь дууссан, идэвхгүй вакцин хэрэглэж байна гэж ярьж байх юм. Үнэхээр тийм бол туйлын харамсалтай байна, чанаргүй вакцин нийлүүлсэн бай¬гууллага, албатууддаа хариуцлага ярих хэрэгтэй шүү дээ. Ер нь гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй ажиллаж байгаагийн шинж. Хам¬гийн хачирхалтай нь Шадар сайд, мэргэжлийн яамны сайд нь энэ өвч¬нийг тоосон шинжгүй, ОБЕГ-ын дар¬гатайгаа га¬даад явж, золголт хийж, намдаа зуу зуу¬гаар нь гишүүн элсүүлж, Увс аймгийн худалдааны төвийн нээлтийн ёслолд тууз хайчлан шоудаж, салбарын сайд нь Баянхонгорт зөвлөгөөн хийсэн шигээ тайван явж байгаа нь төрийн төв байгууллагууд ийм ноцтой асуудалд яаж хандаж буйн илрэл юм. ОБЕГ-ын дэд дарга Д.Дарь Сүхбаатар саяхବн манай хоёр хөрш шүлхий өвчнийг санаатайгаар манай орон руу илгээснийг үгүйсгэхгүй гэж, арьсаа хамгаалсан арчаагүй, дээр нь улс орны гадаад харилцаанд сэв суулгахаар хариуцлагагүй үг, үйлдэл гаргалаа. 2010 онд биднийг чуулган дээр УИХ-ын гишүүд шүлхийг алдчихлаа, хариуцлага алдлаа гээд барьж идэх шахдаг байлаа. Түүний нэг нь одоогийн Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва. Ха¬рин одоо Засгийн газар Улсын онцгой комисст хариуц¬лага ярих цаг болжээ” гэсэн ярилцлагыг өгчээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Манай Д.Тэрбишдагва дарга чинь гурван давхар дээлтэй хүн ш дээ. МАХН-ын дэд даргын ажил нь дэндүү их, завгүй байгаа учраас ажил нь болохгүй, намаа зөв зохион байгуулаад удирдаад явж чадахгүй байгаа. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн гээд нэг хүнд байхааргүй, ахадахаар ачаал***** үүрч яваа хүн” гэж ярилцлага өгчээ. Шадар сайдын эрхэлсэн байгууллагуудын Онцгой байдлын хурандаа нар нэг өдөр цөөхөн цагийн дотор 3 аймгаар явж, шүлхий өвчинтэй тэмцэж буй ажлын явцыг шалгаж, хяналт тавьж, удирдлагаар хангаж, амны фигүүрээр уралдаж, цэц мэргэнээ шалгаж, шүлхийдсэн үхрийн махыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ухаан зарж явахад Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва золголтоо дуусгаад намдаа гишүүн элсүүлэх, Увс аймгийн худалдааны төвийн нээлтийн ёслолд тууз хайчлах шоу хийж явна. Бодит байдлаар гадаадаас ирэх вакциныг хүлээгээд, өвдсөн бүхнээ устгаж булаад, устай найруулсан хлормин цацаж суухаас өөр гарц одоогоор харагдахгүй байна. Шүлхийн голомтод ажиллаж буй албан хаагч, техник хэрэгсэл, шатахууны зардлыг төсвөөс гаргахаас гадна эцэст нь устгасан үхрийн үнийн 90%-ийг төсвөөс олгоно. Тэртэй тэргүй төрийн албан хаагч нар ажилласан ажиллаагүй цалингаа авна энэ байнга гардаг зардал гэж үзэх хүмүүс байгаа ч онцгой байдалд уртасгасан цагаар ажиллаж байгаа албан хаагчдад олгох хөдөлмөрийн хөлс өндөр шүүдээ. Сүүлчийн мэдээгээр 2908 үхэр устгасны үнэлвэл, үхрийн том жижиг гэж ялгалгүй, дундажаар нэг үхэрт ногдох 90%-ийн төлбөр 500000 төгрөг гэвэл 1.5 тэрбум төгрөг, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, хүмүүсийн цалин, гээд нэлээд олон тэрбум төгрөг гарах бололтой. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд мэргэжлийн болон гамшгийн үед бэлэн байх ёстой байгууллагуудын дарга нарын хүнд суртал, мэргэшээгүй, туршлагагүй байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг нэр төдий шоу хэлбэрээр хэрэгжүүлдгээс шалтгаалсан гэж үзэхээр байна. Шүлхий өвчин өөрөө өндөр зэрэглэлийн тархалттай учир илэрсэн үед нь намхан арга хэмжээ авч, цагаан сар, гадаад дотоод золголт, элдэв арга хэмжээний шоугаа дуусахаар өндөр арга хэмжээ авна гэсэн асуудал байдаггүй нь өвчний тархалтаар гэрчлэгдэж байна. Иймд малаа буудуулж, булуулж байгаа иргэд бид ажилсаг, шударга, мэргэшсэн ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулеийн ярилцлагыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас Улсын онцгой комисст хариуц¬лага ярих цаг нь болж өнгөрснийг анхааруулж байна. Засгийн газар энэ хариуцлаагүй байдлыг иймэрхүү байдлаар эс тоогоод байвал иргэд бид Шинэчлэлийн Засгийн газрыг бүхэлд нь ийм арчаагүй, амны өнгөт шоунаас өөрийг хийх чадваргүй гэж дүгнэх болоод байна. Нэгэнтээ шадар сайд Д.Тэрбишдагва хэвлэлээр “...Би Т.Дуламдоржийг онцгой нөхцөлд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх байна. Т.Дуламдорж дарга миний төрсөн ах Д.Пүрэвдаавуугийн ажлын туршлага, шударга үнэнч зан чанарыг нь үнэлж, тодорхой хугацаанд өөрийн зөвлөхөөрөө ажиллуулж байгаа” гэж хэлж, түүнд хурандаа цол олгосон нь шоу байжээ. Бодит байдалд шүлхий өвчний үед гамшгийн “А” ч үгүй, онцгой нөхцөлд ажиллах мэдлэг, мэргэжил, чадвар туршлагагүй нь тодорхой харагдлаа. ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж танд ч, Шадар сайд Д.Тэрбишдагвын хэрэглэгч та хаан гэсэн формын “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн данагар нэртэй илтгэлд“ “Төрийн алба гэдэг бол мэдлэггүй, чадваргүй, дадлага туршлагагүй, зүтгэл сэтгэлгүй хэн нэгний дамжин өнгөрөх туршилтын талбай биш, харин эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх өндөр шалгуур, өндөр босготой алба. Төрийн аль ч байгууллагад мэдлэг мэргэжил дадлага туршлагаараа тухайн ажлын байранд тавигдсан шалгуурыг бүрэн хангасан хүн байх ёстой. Ийм байж эс чадваас төрийн албанд зууралдахын хэрэг юун...” гэсэн сүржин уриалгыг сануулмаар байна. Эрхэм эрхэлсэн сайд Тэрбишдагва ч “илтгэл, эрх туслах 2-ынхоо шалгуур үзүүлэлтийн агууламжийг нэгтгэнэ гэдэгт иргэд найдаж байна. Энэ нь шударга ёсны эхний алхам болох “А” үсэг шүү дээ.
    2014 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    1 цаг 12 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    1 цаг 15 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    1 цаг 55 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    2 цаг 54 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 7 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    3 цаг 16 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    3 цаг 38 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 5 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    4 цаг 5 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    4 цаг 5 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    4 цаг 10 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    5 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    15 цаг 30 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    19 цаг 13 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    19 цаг 37 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    19 цаг 58 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    20 цаг 2 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    20 цаг 25 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    21 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    22 цаг 6 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК