зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүний биед хорт хавдар, эмгэг бий болгож байна”

2014-3-03
0
ЖИРГЭХ
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийжээ
    Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийжээ. Судалгаанд хавар, намрын буюу шинэ ургацын болон өнжсөн жимс жимсгэнэ, хүнсний ногооны дээжийг хамруулсан байна. Харин судалгаанаас зарим төрлийн жимс жимсгэнэ болоод хүнсний ногооноос хүний биед хортой бодис илсэрсэн ба энэ нь хорт хавдар, ургийн гажгийг бий болгох аюултай аж. Энэ талаар холбогдох албаны хүмүүсийн байр суурийг хүргье.

DSC_1643Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар: Монголын хүнсний ногоо, жимсний 40 хувь нь хортой байна

-Яг аль аймгийн хүнсний ногооноос хэр хэмжээний хорт бодис илэрсэн бэ?

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр ЭМШУИС-тай хамтраад хүнсний ногоо, жимс жимсгэнэд хорт бодис ямар хэмжээтэй байгаа дээр судалгаа хийсэн.  Ингэхэд Монгол хүнсний ногоонд хийсэн шинжилгээгээр нийт 275 дээжийн 40 орчим хувь нь хортой буюу пестицидийн үлдэцтэй байсан.

Аймаг орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны 55 гаруй хувь, Төв аймгийн зарим сумаас ирсэн ногооны 34 хувь, Өмнөговиос ирсэн улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувь нь пестицидийн үлдэцтэй гарлаа. Хятад буюу импортын хүнсний ногооны 49 хувьд нь пестицидийн үлдэгдэл маш их, 31.37 хувьд нь нэлээд их буюу нийт 80 орчим хувь нь хортой байна.

Жимс жимсгэний тухайд Шинэ ургацын болон хуучин хадгалагдсан жимс жимсгэнийн 80 гаруй дээжинд шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээс үзэхэд алим, усан үзэм, гадил зэрэгжимсэнд пестицидийн үлдэгдэл их, харин витамин С-гийн хэмжээ эрс багассан байлаа. Байгалийн зэрлэг жимсэнд пестицид илэрч байгаа нь жимс боловсорч гүйцэх үе буюу 7-8 сараар хортон шавьж, мэрэгч амьтдыг устгах зорилгоор химийн хорт бодис цацаж энэ талаар нийтэд мэдээлдэггүй учраас иргэд хортой жимс жимсгэнэ түүн худалдах, хоол хүнсэндээ хэрэглэж байгаатай холбоотой юм.

Ингэхээр ерөөсөө л бүх хүнсний ногоо, жимснээс алим, банана зэргээс хорт химийн бодис илэрсэн.

-Шинжилгээ, судалгаагаа хаанаас хийсэн гэсэн бэ?

-Бүх хүнсний зах, хүнсний дэлгүүр, " Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаагаас хийсэн.

-Яг тарьж байгаа нутаг дэвсгэрээс тухайн судалгаа, шинжилгээг аваагүй гэж ойлгож болох уу?

-Угаасаа  тухайн наймаачид Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоо гэж зарж байгаа шүү дээ. Ер нь яваандаа бид гарал үүслийн бичигтэй болгоё гэж шаардлага тавиад байгаа нь үүнтэй холбоотой. Яг хаанаас хурааж авчирсан гэдэг нь үнэн бодит байх нь гарал үүслийн бичгээс шууд харагдана.

-Шинжилгээг яг хаана хийсэн бэ?

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн химийн лаборитарт хийсэн.

DSC_1671    ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнчимэг: Хүнсний ногоо, жимсэнд байгаа энэ бодис ургийн гаж хөгжил, хорт бодис үүсгэнэ


-Судалгаанаас үзэхэд хүнсний ногоо, жимс жимсгэнэд хлорт пестицидийн хэмжээ олон улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байна гэлээ. Энэ талаар?

-Хлорт пестицид нь удаан задардаг органик бодис. Энэ бол ургамлын өвчин. Хорхой шавьж, өт авгалдай мэрэгчидтэй тэмцэж байгаа химийн бодисыг бид олон улсынх нь нэршлээр пестицид гэдэг. Тэгэхээр улс орон хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр хоол хүнсний аюулгүй байдал чухал. Тэгвэл энэ бодис хүнсний ногоо, жимс жимсгэнд зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулагдаж байна. Энэ нь хүн амын дунд хорт хавдар, генетик, чихрийн шижин зэрэг өвчлөл ихсэх үндсэн нөхцөл болж байна. Пестицид нь хлор, фосфор, мөнгөн ус агуулж байдаг. Эдгээр нь хүний бие махбодид гурван аргаар нэвтэрдэг. Нэгдүгээрт амьсгалын зам буюу агаараар. Хоёрдугаарт хоол хүнс буюу усаар. Гуравдугаарт, арьс буюу салстаар дамжиж хүний биед ордог.  Ялангуай Хлорт орган пестицид маш хортой, удаан задардаг. Тэгэхээр өөхөнд хуримтлагддаг. Өөхөнд хуримтлагдаад ирэхээр бамбай булчирхай, дархлааны системд нөлөөлдөг. Ингэснээр хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ.

-Тэгвэл зарим төрлийн хүнсний ногоо, жимсээс хорт хавдар зэрэг өвчлөлтэй болж байна гэж ойлгож болох уу?

-Пестицид  нь төв болон ургал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлдаг. Мөн бэлгийн эс хордуулах, ургийн гаж хөгжил, төрөлхийн согогтой хүүхэд төрөх, хүний хромсом, генд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх зэрэг нөлөөтэй.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • amidarmaar bn (103.9.90.130)
    ***** us l uuj amidrahiimuu haashaaiin. yadjiital ter us n bas zugeergudee
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.36.22)
    цэрэлэгт нь ногоотой хоол өгөхийг эсэргүүцээрэй эцэг эхчүүд ээ? манайх бүх ногоог гаргаж хаясан. энэ жилдээ лав ямар ч ногоо идэхгүй ээ.хор хор
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Хавар (103.26.194.4)
    Юу идэх болж байнаа. Идсэн уусан маань хор болчихоор одоо юунд итгэх вэ. Ард түмнээ хамгаалаач ээ ард түмэн байхгүй бол хэн ч хэн биш болно.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Unshigch (78.21.20.101)
    Eruul bus jims ,hunsni nogoo gej garchigaa ug lde. Jims hunsni nogoo havdari eh uusver gj oilgogodoor yum biched bhin.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.114.52)
    МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ НЭГ ДАНХАЙСАН БАЙГУУЛЛАГА ТАРВАЛ ТААРНА, ЭНЭ ХЭДЭЭС ДОЛООН ДОР БАЙХ ЮМ, АРД ТҮМНЭЭ ХАМГААЛАХГҮЙ ЯДАХДАА ӨНӨӨГ ХҮРТЭЛ ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ, ҮР ХҮҮХДИЙГ МААНЬ ХЭН ХАМГААЛАХ ЮМ БЭ
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.231.230)
    Яаанаа энэ үнэн юм уу бид чинь хоол биш хор идсээр удахгүй үндэстэн мөхөх юм байна л даа
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.45.246)
    төмс хүнсний ногоог энэ жил лав идэхээ больцгоож үр удам өөрийн амь насаа аварцгаая. монгол ахан дүүс минь. хяналт шалгалтыг чанга сайн хийж зөвхөн мах гурил идэцгээе. батүүл та өмхий баярцогтоо өөгшүүлж хамаг ногоог нь зарж өгдөгөө боль.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.194.12)
    Хил гааль дээр хүнсний том лаборитори байдаггүй нь үнэхээр гайхаад баршгүй зүйлшдээ Хүнсний зүйл төрөл бүрийн хортой найрлага бодис агуулах нь бараг хэвийн зүйл шиг болчихсон үе ирчихээд байхад энэ олон жил үүнд анхаарал хандуулахгүй байгаа нь иргэдийг идээд хордоод үх гэсэнтэй адил болоод байгаа Ууланд зэрлэг жимс боловсрох үеэр заавал хор цацдаг нь үнэхээр бас нэг ойлгомжгүй үзэгдэл Ямар эсэргүү бодолтой хүн үүнийг жил бүр хийлгэдгийг шалгах хэрэгтэй Самар жимс түүж буй хүмүүс дээр онгоцоор шууд цацдаг юм байна лээ Нөгөөдүүл нь тоож байгаа ч юмгүй Энэ чинь бараг л химийн дайн шиг зүйл биз гэж үү
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.194.7)
    Хил гааль дээр хүнсний том лаборитори байдаггүй нь үнэхээр гайхаад баршгүй зүйлшдээ Хүнсний зүйл төрөл бүрийн хортой найрлага бодис агуулах нь бараг хэвийн зүйл шиг болчихсон үе ирчихээд байхад энэ олон жил үүнд анхаарал хандуудахгүй байгаа нь иргэдийг идээд хордоод үх гэсэнтэй адил болоод байгаа Ууланд зэрлэг жимч боловрох үеэр заавал хор цацдаг нь үнэхээр бас нэг ойлгомжгүй үзэгдэл Ямар эсэргүү бодолтой хүн үүнийг жил бүр хийлгэдгийг шалгах хэрэгтэй Самар жимс түүж буй хүмүүс дээр онгоцоор шууд цацдаг юм байна лээ Нөгөөдүүл нь тоож байгаа ч юмгүй Энэ чинь бараг л химийн дайн шиг зүйл биз гэж үү
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (96.47.226.22)
    Монгол улс хүн ам, удам зүй залуу үеээ бодох цаг нь болсон. Энэ хяналт шалгалтын нөхцөл, чиглэл, шалгуураа эргэж харах цаг нь болсон. Гаргаж байгаа хуулиа ч гэсэн. Хилээр мал болон амьтаны гаралтай түүхийн эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалт гэж сүржин уртай нэртэй хуулийг иргэн та нэг уншаад үзээрэй. Энэ хуульд хэт гадны зөвлөхийн нөлөө их орсон учир Монгол улс буюу бүрэн улс өөрийн онцлог бодлогоо нарийн тусгаж өгөх ёстой байсан юм. Энэ хуулиар бол хүнсний бодлого аюулгүй байдал ердөө л малын эмнэлэгийн хяналт, ургамал хорио цээрийн хяналт гэсэн л 2 чиглэл дээр хийгдэхээр болж байгаа юм. Мөн юм л бол импортын лиценз авахаар тусгагдсан байдаг. Яг хил нэвтрүүлэх дээрээ болхоор импортын лиценз болон зөвхөн бичиг баримтын л бүрдэл үзэх жишээтэй. Эцсийн эцэст энэхүү лиценз мэдэгдэл нь авилга, хээл хахууль, хүнд суртал буюу мэдэгдлийн 20 мянган төгрөг нь байцаагчид өгөх авилга л болж хувирдаг. Ямар ч чанарын баталгаа үүнд хамаагүй бололтой. Энэхүү хяналтыг гүйцэтгэгч нь ургамалын байцаагч буюу мэргэжил мэргэшилийн хувьд агрономич, эсвэл ургамал судлаач, ойн инженер байх жишээтэй. Хэрэв зээ бид иргэнээ хүн амаа, удам зүйгээ боддогсон бол аливаа орны хуулийг тэр чигт нь хуулж хэрэглэмээргүй байна.
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.23.51.7)
    yaandaa yaana arai ch dee tsu tsu yu idej ami zogoonoo bvh l ideh uuh ym ni hoe boltson
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.23.51.7)
    odoo yu idej uuh ym be heleed ogoochee
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (182.160.36.192)
    жимс ногоо идэж болохгүй гэсэн үг үү? одоо яанаа банана идмээр байдаг ккк
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.28.179)
    ИТГЭЛ АЛГАА. ЯАХ ЁСТОЙ ЮМ
    2014 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    19 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    41 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    50 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    55 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    1 цаг 30 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    1 цаг 31 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 44 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    1 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    1 цаг 49 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    17 цаг 13 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    17 цаг 37 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    17 цаг 39 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 52 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    18 цаг 11 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    18 цаг 18 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    18 цаг 29 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК