
Английн алдарт "Уэмбли" цэнгэлдэхэд явагдсан лигийн цомын шигшээд Манчестер Сити Сэндерлэндийг 3:1 ээр хожиж, улирлын анхны цомоо өргөлөө. Манчестер Ситигээс гоолуудыг Самир Насри, Хесүс Навас, Туре нар оруулсан бол нэр төрийн гоолыг Сандерлэндээс Итали довтлогч Фабио Борони оруулжээ.