
Дээрх иргэдээс 11 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд 8 нь БНХАУ-д сэжигтнээр шалгагдаж байна. 2012- 2013 онд томоохон дэлгүүр худалдааны төвүүдэд хулгайн хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэн тухайн улсын хуулиар дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол гарсан бөгөөд иргэд тухайн улсын хууль дүрмийг чанад сахиж Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хууль хяналтын болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байгааг ГХЯ-наас онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/