
11.00 цагт МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос эмэгтэй ажилтны эрхийг хамгаалах кампанит ажлын нээлт хийх ба УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах болсноо энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэх юм.
12.00 цагт Бүтээн байгуулагч залуучуудын спорт өдөрлөг спортын төв ордны А зааланд нээлтээ хийх бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжинэ.
15 цагаас “Хөгжилд хөтөлсөн Хан-Уул” өдөрлөг SS club-т болно. Өдөрлөгт Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцоно.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
-11.00 цагаас
Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гүтгэлэгт няцаалт хийнэ.
-12.30 цагаас
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн аваргын цуврал тоглолт болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.