зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: Хоёр жил шалгасны эцэст Г.Бадаррагчаа нарын гэмгүйг нотолж, Ц.Мөнхбаярт нэмж хэрэг үүсгэлээ

2014-3-04
0
ЖИРГЭХ
Томоохон хэргүүдийн мөрдөн байцаалтын явц, шийдвэрлэлт хийгээд өнгөрсөн долоо хоногийн гэмт хэргийн тоймыг хүргэж байна.
    Томоохон хэргүүдийн мөрдөн байцаалтын явц, шийдвэрлэлт хийгээд өнгөрсөн долоо хоногийн гэмт хэргийн тоймыг хүргэж байна.

7265ebe427118b6fbigЗ.Баянсэлэнгийн гар хөл бологсод 5 сар хоригдсондоо бухимдаж явна

МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг иргэдэд тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.  Улмаар тэдэнд шүүхээс тус, тусын ялыг оноосон. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт  шүүхээс таван сарын ял оноож,  МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тус оноосон бол  МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тус оноосон юм. Тэгвэл тэд Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Дээд шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг хэлэлцэх байсан ч өмгөөлөгч давхардсан гэх шалтгаанаар хойшиллоо.

Харин шүүгдэгчдээс шүүх хурлын талаар тодруулах гэсэн боловч "Өмгөөлөгч давхардсан гэх шалтгаанаар хойшиллоо. Ялаа аваад эдэлчихсэн хүмүүстэй одоо юу ярихав дээ" хэмээн цааргалсан юм.

0f6b8947f2976780bigЦ.Мөнхбаяр нарт нэмж хэрэг үүсгэсэн ч тэд давж заалдлаа


 “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд   өнгөрсөн сарын 27-ны өдөр гомдол гаргажээ. Ийнхүү Ц.Мөнхбаяр нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээс хурлын товыг хуульд заасан хугацаа буюу 30 хоногийн дотор товлож шүүх хурлыг хийх юм байна.

Түүнчлэн Ц.Мөнхбаяр нарын зэвсэг авсан иргэнийг саатуулаад байгаа. Тиймээс Ц.Мөнхбаяр нарт зэвсгийн хэргээх дахин шинэ хэрэг үүсгээд байгаа юм.

5b6fe4c0a3bcfb41bigӨмгөөлөгч аваагүй Дамбын Хишгээгийн хүүгийн шүүх хурал ирэх долоо хоногт болно


Дамбын Хишгээгийн хүү  Х.Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг.

Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шүүх байсан ч хойшиллоо. Чухам ямар учраас хойшилсоныг нь албаны эх сурвалжаас тодруулахад "  Х.Энхжинд холбогдох хэрэг  өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 14 болтол хойшлогдсон.  Тэрбээр өөрөө өмгөөлөгч аваагүй учир шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн" гэв.

3c33fc02d504d172bigХоёр жил шахуу шалгасны эцэст найруулагч Г.Бадамрагчаа нарыг гэм буруугүй гэж үзлээ


Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа Г.Бадамрагчаагийн хэргийг өнгөрсөн долоо хоногт  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцсэн. Шүүх хуралд Ерөнхий шүүгчээр Ё.Цогтзандан, шүүхийн бүрэлдэхүүнд А.Алтанхуяг, С.Батгэрэл нар оролцсон байдаг.

Шүүх бүрэлдэхүүн О.Цэнгэл, Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг авч хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон юм.

Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгагдсан юм.

58c1cfd531f25c37bigГ.Алтанхүү талийгаачийг зодсон нь мөрдөн байцаалтаар нотлогдлоо


 Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан гэх талийгаач Цэдэн-Ишийг архины гүн хордлогоор амиа алдсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Г.Алтанхүү түүний үхэлд нөлөөтэй эсэхийг шалгаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү талийгаачийг хоёр удаа зодож биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Тиймээс Г.Алтанхүү нь түүний үхэлд нөлөөгүй байлаа ч зодож гэмтэл учруулсан хэргээр хэрэг үүсгэх байх. Юутай ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаар шийдэгдэнэ” гэлээ.
 
Баттай сурвалжийн мэдээлснээр, талийгаач эмэгтэй амиа алдахаасаа өмнө гурав хоногийн турш архи уусан байна. Энэ нь түүний үхэлд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.  Улмаар Шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг архитай холбоотой гэж гаргажээ.

Гэвч Г.Алтанхүү зодсон нь батлагдсан учир хүнийг үхэлд хүрэхэд нөлөөлсөн, биед нь санаатайгаар гэмтэл учруулсан гэдгээр яллагдах юм.

баттуулЧ.Баттуулын 23 жилийн ялыг хэвээр үлдээв

 АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн  гэх Ч.Баттуул өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон. Тэгвэл Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх хурал сар шинийн өмнө болох байсан ч өмгөөлөгч нь осолд орсон учир хойшилсон. Улмаар өнгөрсөн долоо хоногт дахин хурал зарлагдсан ч мөн л өмгөөлөгч нар өөр хуралтай гэсэн шалтгаанаар хойшилсон. Тиймээс Нийслэлийн давж заалдах шүүхээр  Ч.Баттуулын хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн юм. Улмаар анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Тодруулбал, анхан шатны шүүхээс Ч.Баттуулд холбогдох хэрэгт 23 жилийн ял оноосныг хэвээр үлдээсэн юм.

Д.Дуулим





0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    15 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    37 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    46 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    51 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    1 цаг 26 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    1 цаг 27 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 40 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 41 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    1 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    1 цаг 45 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    1 цаг 49 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 57 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    17 цаг 9 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    17 цаг 33 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    17 цаг 35 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 47 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    18 цаг 7 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    18 цаг 13 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    18 цаг 25 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК