
Өмнөд хил дагуу ажиллаж буй зарим боомтоор хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэсэн үйлдэл тасрахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр их хэмжээний байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлэн хууль хяналтын холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Мөн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомтоор Улаанбаатар хотын харьяат Ч, Орхон аймгийн иргэн М нар нүүрс тээвэрлэдэг машинд 224 кг байгалийн оюу чулуу нууж, хил давуулах гэж байсныг тус ангийн хилчид илрүүлсэн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)