
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордонд иргэн С амиа алдсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг даргын Тамгын газраар үйлчлүүлж явсан 46 настай иргэн С тус газрын шатнаас унаж амиа алдсан байна. Юутай ч талийгаач ямар учраас амиа алдсаныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Харин Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрынханд тус аймгийн оршин суугчид ихэд бухимдаж байгаа юм байна. Учир нь энэ газар өмнө нь ч янз бүрийн хэргүүд гардаг байжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)